• Бетон зуурмагийн үйлдвэрлэлийн технологийн горим, орц найрлага, жорын хэрэгжилтэд хяналт тавих;
• Бетоны mix design боловсруулах, турших, шаардлагатай тохиолдолд орц найрлагад тохируулга хийх;
• Цемент, элс, хайрга, нэмэлт бодис, ус зэрэг түүхий эдийн чанар, тохирлыг лабораторийн багтай хамтран хянах;
• Үйлдвэрлэсэн бетон зуурмагийн slump, температур, бат бэх болон бусад чанарын үзүүлэлтүүдийг хянах;
• Бетон цутгалтын өмнө болон явцад технологийн шаардлагын хэрэгжилтийг хангах;
• Туршилт, шинжилгээ болон үйлдвэрлэлийн бүртгэл, тайланг хөтлөх;
• QA/QC багтай хамтран үл тохирол, чанарын асуудлын шалтгааныг тодорхойлж, залруулах арга хэмжээ хэрэгжүүлэх;
• Төслийн техникийн шаардлага, батлагдсан ITP, Method Statement, стандартын дагуу ажиллах.
• Барилгын материал үйлдвэрлэлийн технологи, материал судлал, иргэний ба үйлдвэрийн барилга эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Бетон зуурмаг, бетон хийц, batch plant-ийн технологийн чиглэлээр ажилласан туршлагатай;
• Бетоны mix design, материалын шинжилгээ, чанарын хяналтын талаар мэдлэгтэй;
• Монгол болон олон улсын холбогдох стандартын талаар ойлголттой;
• Техникийн баримт бичиг, тайлан боловсруулах чадвартай;
• Англи хэлний техникийн баримт бичиг уншиж ойлгох чадвартай бол давуу тал;
• Хөдөө орон нутагт ростероор ажиллах боломжтой.
14/14 ээлжээр ажиллана
Төслийн байршил Дорноговь, Улаанбадрах сум, Зөөвч овоо сайт