Бетон Зуурмагийн Үйлдвэрийн Ахлах Мэргэжилтэн

Түр ажил

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг1 CV илгээсэн9 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Бетон зуурмагийн үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах. • Үйлдвэрлэлийн хүчин чадлыг төслийн хэрэгцээ, ажлын хуваарьтай уялдуулах. • Өдөр, долоо хоног, сарын бетон үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулах. • Талбайн бетон хэрэгцээ, цутгалтын хуваарийн дагуу үйлдвэрлэлийн хүчин чадлыг төлөвлөх. • Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах. • Үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажиллах хүч, түүхий эдийн бэлэн байдлыг үйлдвэрлэл эхлэхээс өмнө хангах. • Үйлдвэрлэлийн явцад гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх. • Үйлдвэрийн үйл ажиллагааны тасалдал, үйлдвэрлэлийн зогсолтын шалтгааныг тодорхойлж, дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авах. • Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах санал боловсруулах.

Шалгуур

Боловсрол Дараах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх: • Барилгын материалын инженер; • Барилгын үйлдвэрлэлийн технологич инженер; • Бетон, төмөрбетоны инженер; • Материалын инженер; • Механик инженер; • Холбогдох инженерийн мэргэжил. Туршлага • Бетон зуурмагийн үйлдвэр, бетон үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай; • Бетон зуурмагийн үйлдвэр удирдаж байсан туршлагатай бол давуу тал болно; • Үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эдийн хангамж, Mix Design, QA/QC болон лабораторийн хяналтын талаар практик мэдлэгтэй. Ур чадвар • Үйлдвэрийн үйл ажиллагааг бүхэлд нь төлөвлөх, зохион байгуулах; • Үйлдвэрлэлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх; • Бетон үйлдвэрлэлийн технологийн мэдлэгтэй; • Үйлдвэрлэлийн зардал, материалын зарцуулалт хянах; • Хүний нөөц удирдах; • Excel болон үйлдвэрлэлийн бүртгэлийн систем ашиглах; • Техникийн болон удирдлагын тайлан боловсруулах; • Багаар ажиллах болон манлайлах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

14/14 ээлжээр ажиллана. Төслийн байршил: Дорноговь аймаг, Улаанбадрах сум, Зөөвч-Овоо сайт.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Хариуцлагатай
Процессын инженерчлэл
Үйлдвэрийн технологи
Инженер техникийн ур чадвар

Удирдах баг

Гүнжидмаа Бас-Оргил

Гүнжидмаа Бас-Оргил

Үйл ажиллагаа хариуцсан менежер

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Өвчний чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт