Бичиг Хэрэг, Захиргаа – Албан Харилцааны Ажилтан

Бүтэн цагийн

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг3 CV илгээсэн10 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн албан бичиг, мэдэгдэл, тайлбар, хүсэлт, хариу албан бичгийг бие даан мэргэжлийн түвшинд боловсруулах • Удирдлагын өгсөн санаа, чиглэлийг зөв ойлгож, товч, логиктой, зөв найруулгатай бичиг болгон боловсруулах • Банк, ББСБ, төрийн болон бусад байгууллагатай хийх албан харилцааг хариуцах • Компанийн албан мэдэгдэл, тайлбар, байр суурийг боловсруулах • Гэрээ, тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэл болон бусад баримт бичгийн бүртгэл, архив, хяналтыг хариуцах • Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг холбогдох нэгжүүдэд хүргэж, биелэлтийг хянах • Байгууллагын албан бичгийн стандарт, загвар, найруулгын нэгдсэн түвшнийг хариуцах • Удирдлагын өдөр тутмын захиргаа, зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх

Шалгуур

• 2–3 ба түүнээс дээш жилийн холбогдох ажлын туршлагатай • Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга, албан бичгийн хэл зүйн маш өндөр чадвартай • Өгөгдсөн санаа, нөхцөл байдлаас албан бичгийг бие даан шинээр боловсруулж чаддаг • Логик сэтгэлгээтэй, гол асуудлыг хурдан ойлгож, товч тодорхой илэрхийлэх чадвартай • Нягт нямбай, хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой • Мэдээллийн нууц хадгалах ёс зүй, зарчим өндөр • Word, Excel, PowerPoint болон оффисын программуудыг сайн эзэмшсэн • Англи болон хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал

Нэмэлт мэдээлэл

Банк, ББСБ, даатгал, хууль/комплаенс, томоохон компанийн захиргаа, CEO Office, ТУЗ-ийн нарийн бичиг, Corporate Communications/PR чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. Бид зөвхөн бичиг баримт бүртгэдэг ажилтан бус, удирдлагын санааг зөв ойлгож, байгууллагын байр суурийг мэргэжлийн түвшинд бичгээр илэрхийлж чаддаг хүнийг хайж байна. Дипломоос илүү бодит ур чадвар, сэтгэлгээний чанар, оюуны төлөвшил, зарчим, ёс зүй, хариуцлагыг үнэлнэ. Сонгон шалгаруулалтын үеэр 20–30 минутын практик бичгийн даалгавар ажиллуулна.

Шаардлагатай ур чадвар

Бичиг баримт бүрдүүлэх
Бичиг баримт боловсруулах
Оффис программууд

Байгууллагын тухай

Давуу тал

Тав тухтай ажлын орчин
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Цалинтай чөлөө
Гар утасны төлбөр
Жилийн эцсийн урамшуулал
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Унааны хөнгөлөлт
Сургалтын төлбөрийн нөхөн олговор
Хувийн эрүүл мэндийн даатгал