Очир Ундраа групп нь группийн хэмжээнд ашиглагдаж буй автомашин, уул уурхайн хүнд машин механизм, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг төвлөрүүлэн удирдах шинэ компани байгуулж байна. Тус шинэ компаний Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнээр ажиллах Захирал нь машин техникийн паркийн ашиглалт, засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт, шинэчлэл, түрээс болон өртгийн удирдлагыг нэгдсэн тогтолцоонд оруулж, техникийн бэлэн байдал, ашиглалт, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэн цаашид бие даасан орлого, ашиг бий болгох бизнес болгон хөгжүүлэх чиглэлд ажиллана.
• Группийн автомашин, хүнд машин механизм, тусгай зориулалтын техникийн нэгдсэн парк, хөрөнгийн удирдлагын тогтолцоог бий болгож удирдах;
• Техник бүрийн байршил, ашиглалт, насжилт, техникийн нөхцөл, өртөг, үлдэгдэл үнэ болон бүтээмжийг хянах;
• Техникийн бэлэн байдал, ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, сул зогсолт болон засвар үйлчилгээний зардлыг бууруулах;
• Урьдчилан сэргийлэх болон урьдчилан таамаглах засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөц, үйлдвэрлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн удирдлагыг оновчлох;
• Техник бүрийн нийт эзэмшлийн өртөг, цагийн өртөг, хөрөнгийн өгөөжийг тооцож, засварлах, шинэчлэх, дахин үйлдвэрлэх, солих эсхүл борлуулах шийдвэр гаргах;
• Группийн 3–5 жилийн техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт болон парк шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулж, худалдан авах, түрээслэх, сэргээн засварлах хувилбаруудыг эдийн засгийн үр өгөөжөөр харьцуулах;
• Групп доторх техник ашиглалт, түрээсийн ил тод үнэ тариф, хуваарилалтын үр ашигтай тогтолцоог бий болгох;
• Телематик систем, GPS, түлшний хяналт, засвар үйлчилгээний удирдлагын систем болон ERP-г уялдуулж, өгөгдөлд суурилсан паркийн удирдлагын систем бий болгох;
• Компанийн үйл ажиллагаа, төсөв, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал болон KPI-ийн гүйцэтгэлийг удирдах;
• Цаашид гаднын харилцагчдад тоног төхөөрөмжийн түрээс, бүрэн үйлчилгээт түрээс болон техникийн үйлчилгээ санал болгох бизнесийг хөгжүүлэх;
Ажлын туршлага:
• Хүнд машин механизм, уул уурхайн тоног төхөөрөмж, машин техникийн парк, тоног төхөөрөмжийн түрээс, засвар үйлчилгээ эсхүл хөрөнгө их шаарддаг бизнест удирдах түвшинд 5-аас доошгүй жил ажилласан;
• Олон төрлийн машин техник, тоног төхөөрөмж бүхий парк эсхүл томоохон техникийн үйл ажиллагааг бодитоор удирдаж байсан;
• Техникийн бэлэн байдал, ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, сул зогсолт болон засвар үйлчилгээний зардлыг бодитоор бууруулсан хэмжигдэхүйц үр дүнтэй;
• Засвар үйлчилгээ, техникийн найдвартай ажиллагаа, сэлбэгийн нөөц болон үйлдвэрлэгч/нийлүүлэгчийн удирдлагыг хэрэгжүүлж байсан;
• Техник худалдан авах, түрээслэх, шинэчлэх, сэргээн засварлах, солих эсхүл борлуулах хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байсан;
• Нийт эзэмшлийн өртөг, цагийн өртөг, элэгдэл, хөрөнгийн өгөөжийн тооцоог удирдлагын/бизнесийн шийдвэрт ашиглах чадвартай;
• Төсөв, өртөг, ашигт ажиллагааг хариуцан ажилласан санхүү, бизнесийн суурь ойлголт сайтай.
Боловсрол, мэргэжлийн ур чадвар:
• Механик инженерчлэл, уул уурхайн машин механизм, үйлдвэрлэлийн инженерчлэл, бизнесийн удирдлага, санхүү эсхүл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээ, техникийн найдвартай ажиллагааны удирдлагын мэдлэгтэй;
• Телематик, GPS, түлшний хяналт, засвар үйлчилгээний удирдлагын систем болон ERP-ийн мэдээллийг удирдлагын шийдвэрт ашиглах чадвартай;
• Өгөгдөлд дүн шинжилгээ хийж, тоо баримтад үндэслэн шийдвэр гаргах чадвартай;
• Англи хэлний мэргэжлийн түвшний мэдлэгтэй.
ДАВУУ ТАЛ БОЛОХ ТУРШЛАГА:
• CAT, Komatsu, Epiroc, Sandvik, Cummins болон бусад олон улсын машин механизм үйлдвэрлэгч, дилерийн орчинд ажилласан;
• Томоохон парк шинээр байгуулсан, төвлөрүүлсэн эсхүл бүтцийн өөрчлөлт хийж үр ашгийг сайжруулсан;
• Машин техникийн түрээс, бүрэн үйлчилгээт түрээсийн бизнес хөгжүүлсэн;
• Телематик болон парк удирдлагын дижитал систем нэвтрүүлсэн;
УДИРДЛАГЫН ХУВЬД БИД ЯМАР ХАНДЛАГЫГ ЧУХАЛЧИЛДАГ ВЭ?
• Бизнес сэтгэлгээ – машин техникийг өгөөж бий болгох бизнесийн хөрөнгө гэж хардаг;
• Үр дүнтэй гүйцэтгэл– асуудлыг тодорхойлж, шийдвэр гарган, хэрэгжилтийн араас явж бодит үр дүнд хүргэдэг;
• Зардлын сахилга бат – засвар, сэлбэг, түлш, хөрөнгө оруулалтын үр ашиггүй зарцуулалтыг бууруулдаг;
• Үйл ажиллагааны манлайлал – техникийн болон үйл ажиллагааны багт хариуцлага, стандарт тогтоож чаддаг;
• Оролцогч талуудын удирдлага –олон компанийн ялгаатай хэрэгцээг ил тод зарчмаар зохицуулж чаддаг;
• Итгэл даах байдал – үнэнч шударга, зарчимч, хариуцлагаас зайлсхийдэггүй.
ТАНД БИД ЮУ САНАЛ БОЛГОХ ВЭ?
• Группийн дотоод үйлчилгээнээс эхлэн цаашид гадаад зах зээлд тоног төхөөрөмжийн түрээс, техникийн үйлчилгээний бизнес хөгжүүлэх боломж;
• Гүйцэтгэх удирдлагуудтай шууд хамтран ажиллаж, шинэ бизнесийн стратеги, өсөлтийг тодорхойлох боломж;
• Өрсөлдөхүйц үндсэн цалин + гүйцэтгэлд суурилсан жилийн урамшуулал;
• Гүйцэтгэх удирдлагын түвшний хөнгөлөлт хангамжийн багц;
• Бизнесийн үр дүн, компанийн өсөлттэй уялдсан урт хугацааны карьер, хөгжлийн боломж;