• Компанийн бизнес хөгжлийн дунд, урт хугацааны стратеги, зорилтыг боловсруулж, гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах
• Шинэ зах зээл, салбар, бизнесийн загварт хөрөнгө оруулах эсэх талаар шинжилгээ хийж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх
• Стратегийн түншлэл, хамтарсан үйл ажиллагаа (JV), нэгдэл/худалдан авалт (M&A боломж)-той холбоотой хэлэлцээрийг удирдах
• Бизнес хөгжлийн газрын орон тоо, төсөв, гүйцэтгэлийн үзүүлэлтийг төлөвлөж, хариуцах
• Удирдлагын багийн гишүүний хувьд компанийн ерөнхий стратегийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох
• Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлд тогтмол тайлагнах
• Бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дээд боловсролтой; MBA болон түүнтэй адилтгах магистрын зэрэгтэй бол давуу тал
• Бизнес хөгжүүлэлт, стратегийн менежментийн чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс 4-өөс доошгүй жил ахлах удирдлагын (дарга, захирал) түвшинд ажилласан туршлагатай
• Худалдаа, үйлчилгээний салбарын зах зээлийн орчин, өрсөлдөөнийг сайн мэддэг
• Стратегийн сэтгэлгээ, дүн шинжилгээ, өндөр түвшний хэлэлцээр хийх чадвартай
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (гадаад түнштэй ажиллах шаардлагатай)
• Удирдлагын багт манлайлан ажиллаж, өөрчлөлтийг удирдах чадвартай
• ТОП 100 аж ахуйн нэгжид ажиллаж байсан туршлагатай