Бүх ажлын зар

Бизнес Хөгжлийн Газрын Захирал

Бүтэн цагийнОффис

7,500,000₮ - 8,000,000₮

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг4 CV илгээсэн50 өдрийн өмнө|Хугацаа дууссан

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн бизнес хөгжлийн дунд, урт хугацааны стратеги, зорилтыг боловсруулж, гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах • Шинэ зах зээл, салбар, бизнесийн загварт хөрөнгө оруулах эсэх талаар шинжилгээ хийж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх • Стратегийн түншлэл, хамтарсан үйл ажиллагаа (JV), нэгдэл/худалдан авалт (M&A боломж)-той холбоотой хэлэлцээрийг удирдах • Бизнес хөгжлийн газрын орон тоо, төсөв, гүйцэтгэлийн үзүүлэлтийг төлөвлөж, хариуцах • Газрын дарга нарыг удирдан манлайлж, чадавхжуулах, гүйцэтгэлийг үнэлэх • Удирдлагын багийн гишүүний хувьд компанийн ерөнхий стратегийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох • Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд тогтмол тайлагнах

Шалгуур

• Бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дээд боловсролтой; MBA болон түүнтэй адилтгах магистрын зэрэгтэй бол давуу тал • Бизнес хөгжүүлэлт, стратегийн менежментийн чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс 4-өөс доошгүй жил ахлах удирдлагын (дарга, захирал) түвшинд ажилласан туршлагатай • Худалдаа, үйлчилгээний салбарын зах зээлийн орчин, өрсөлдөөнийг сайн мэддэг • Стратегийн сэтгэлгээ, дүн шинжилгээ, өндөр түвшний хэлэлцээр хийх чадвартай • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (гадаад түнштэй ажиллах шаардлагатай) • Удирдлагын багт манлайлан ажиллаж, өөрчлөлтийг удирдах чадвартай • ТОП 100 аж ахуйн нэгжид ажиллаж байсан туршлагатай

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Манлайлал
Стратегич сэтгэлгээ
Санхүүгийн төлөвлөлт
Зах зээлийн судалгаа
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Борлуулалтын стратеги

Удирдах баг

Дельта Дельта

Дельта Дельта

HR

Байгууллагын тухай

Давуу тал

Шүдний эмчилгээний даатгал
Нүдний эмчилгээний даатгал
Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал