Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг|
11 цагийн өмнө
Бизнес хөгжлийн захирал
Бүтэн цагийнОффис
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн бизнес хөгжлийн стратеги, өргөжилтийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг удирдах;
• Шинэ бизнес, франчайз, салбарын өргөжилт болон хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж, үнэлэх;
• Шинэ төслүүдийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн загвар, хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийн үнэлгээг холбогдох багуудтай хамтран боловсруулах;
• Олон улсын франчайз эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, стратегийн түншүүдтэй харилцаа тогтоох, хөгжүүлэх, хэлэлцээрийг удирдах;
• Шинэ байршил, зах зээлийн боломж, бизнесийн загвар болон арилжааны нөхцөлийг судалж, удирдлагад санал боловсруулах;
• Хамтын ажиллагаа, франчайз, түрээс болон стратегийн гэрээ хэлцлийн арилжааны нөхцөлийг боловсруулах, хэлэлцээр хийх;
• Батлагдсан төслүүдийн бизнесийн зорилго, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хангах чиглэлээр холбогдох удирдлагуудтай хамтран ажиллах;
• Бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалтын боломж, стратегийн шийдвэрүүдийн талаар гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчдэд танилцуулга, тайлан боловсруулах.
Шалгуур
• Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засаг, Олон улсын бизнес болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Бизнес хөгжил, стратеги, хөрөнгө оруулалт болон холбогдох чиглэлээр 7-оос доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жил удирдах түвшинд ажилласан туршлагатай;
• Бизнесийн өргөжилт, шинэ төсөл, стратегийн түншлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр бодит үр дүн гаргасан туршлагатай;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, олон улсын түншүүдтэй бие даан хэлэлцээр хийх, бизнесийн харилцаа удирдах чадвартай;
• Бизнес төлөвлөгөө, санхүүгийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын өгөөж, төсөв, ашигт ажиллагааг үнэлэх мэдлэгтэй;
• Арилжааны хэлэлцээр хийх, гэрээний үндсэн нөхцөл боловсруулах, бизнесийн эрсдэлийг үнэлэх чадвартай;
• Стратегийн сэтгэлгээ, манлайлал, шийдвэр гаргалт, харилцаа болон зохион байгуулалтын өндөр ур чадвартай;
• Гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдэд бизнесийн санал, тооцоолол, шийдвэрийн үндэслэлийг мэргэжлийн түвшинд танилцуулах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
• Олон улсын нэр хүндтэй брэндүүдийн бизнесийн өсөлт, өргөжилтийг удирдах боломж;
• Өндөр хөрөнгө оруулалттай, стратегийн ач холбогдол бүхий бизнесийн төслүүд дээр ажиллах;
• Олон улсын түншүүд, хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн удирдлагын багтай хамтран ажиллах;
• Компанийн стратегийн шийдвэр гаргалтад оролцож, бодит үр дүн бий болгох боломж;
• Ур чадвар, туршлага, ажлын үр дүнд нийцсэн өрсөлдөхүйц цалин, урамшуулал.
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Удирдах, зохион байгуулах
Санхүүгийн менежмент
Зах зээлийн шинжилгээ
Стратеги төлөвлөлт
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Тав тухтай ажлын орчин
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
