Бүх ажлын зар

Бизнес, Үйл ажиллагааны менежер /Солонгос хэлтэй/

Бүтэн цагийнОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, оффисын хэвийн үйл ажиллагааг хангах. • БНСУ дахь төв компанитай өдөр тутмын харилцаа холбоог хариуцаж, мэдээлэл солилцох, тайлагнах. • Бараа бүтээгдэхүүний импорт, захиалга, нийлүүлэлт болон түгээлтийн үйл ажиллагааг зохицуулах. • Дотоодын харилцагч, ханган нийлүүлэгч болон хамтран ажиллагч байгууллагуудтай харилцах. • Гэрээ, албан бичиг, тайлан болон холбогдох баримт бичгийг боловсруулах. • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.

Шалгуур

• Бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. • Солонгос хэлний яриа, бичгийн ахисан түвшний мэдлэгтэй (TOPIK 5–6 бол давуу тал болно). • Импорт, худалдаа, түгээлт болон оффисын үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. • MS Office (Excel, Word, PowerPoint) программууд дээр ажиллах чадвартай. • Харилцааны соёлтой, зохион байгуулах, асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай. • Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай.

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
ОУ-н худалдааны процесс
Зах зээлийн судалгаа
Бүтээгдэхүүн үйлчилгээний мэдлэг