Бизнесийн Туслах
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Уурхай, нүүрс угаах үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн ашиглалт, явсан зайн бүртгэлийг хөтлөх, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн ашиглалтын байдлыг динамикаар хянах, үндсэн архивыг бүрдүүлэх;
• Уурхайн үйл ажиллагаа, нүүрс угаах үйлдвэрийн үйлдвэрлэл, материал, эрчим хүчний хэрэглээ зэрэг төрөл бүрийн бизнесийн тайланг боловсруулах, нэгтгэх, хянах, уурхай болон нүүрс угаах үйлдвэрийн удирдлагад өгөгдлийн дэмжлэг үзүүлэх;
• Уурхай болон нүүрс угаах үйлдвэрийн үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, журамд заасны дагуу хөрөнгийн шилжүүлэг хийх, холбогдох баримт бичгийг хадгалах, архивлах ажлыг гүйцэтгэх;
• ERP системд гэрээ үүсгэх, мэдээлэл оруулах, гэрээний мэдээллийн үнэн зөв, дүрэмд нийцсэн байдлыг хангах;
• Уурхай болон нүүрс угаах үйлдвэрийн төлбөрийн хүсэлт, зардлын нөхөн төлбөртэй холбоотой санхүү, захиргааны ажлыг гүйцэтгэх;
• Санхүүгийн анхан шатны баримт бичгийг эмхэтгэх, бүртгэх, стандартын дагуу архивлан хадгалах, санхүүгийн баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангах;
• Дотоод хэлтэс нэгжүүд болон гадаад түншүүдтэй харилцаа холбоо тогтоох, холбогдох мэдээллийг дамжуулах, төслийн ажлыг дүрэм журмын дагуу явуулах байдлыг хангах;
• Монгол Хятад хэлээр аман болон бичгийн орчуулга хийх,
• Удирдлагаас өгсөн бусад ажил, үүргийг хийж гүйцэтгэх;
Шалгуур
• Санхүү эсвэл Бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн байх;
• Хятад хэлний өндөр мэдлэгтэй;
• Зохион байгуулах болон харилцааны өндөр ур чадвартай байх;
• Монгол улсын хүчин төгөлдөр B ангилалын жолооны үнэмлэхтэй байх;
• Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх;
Шаардлагатай ур чадвар
Зохион байгуулах ур чадвар
Хариуцлагатай
Компьютерын хэрэглээ
ERP программ хангамж
Тайлан боловсруулах
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны автобус, унаа
