Өрөмдлөг, тэсэлгээний багийг удирдлагаар хангах, захиалгын дагуу тэсэлгээний ажлын пасспорт, холболтын схем боловсруулж батлуулах, түүний дагуу өрөмдлөг, тэсэлгээний ажлын аюулгүй байдлыг ханган, оновчтой зохион байгуулан, гүйцэтгэх, оролцогч талуудын сэтгэл хангамжийн түвшинг өндөр байлгах
• Уул уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
• Уул уурхайн салбарт мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан туршлагатай, баг удирдан ажиллаж байсан
• Тэсэлгээний талбайн чулуулгын тогтоц, бат бэхд тохирсон холболтын схем болон тэсэлгээний паспорт боловсруулах чадвартай
• Тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний материалын талаар нарийн мэдлэг, туршлагатай
• Тооцоолох, төлөвлөх, тайлан мэдээ нэгтгэх, дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадвартай
• Манлайлах, удирдан зохион байгуулах ур чадвартай, удирдлагын эерэг үр дүнтэй арга барилтай, ёс зүйтэй, хариуцлагатай байх
• Үр дүнтэй харилцаа болон хамтын ажиллагаа бүрдүүлэх чадвар мэдрэмжтэй байх, харилцагчийн өмнө компани төлөөлөх чадвартай байх
• Хүчин төгөлдөр ТАУ эрхийн үнэмлэхтэй байх
• Далд уурхайн тэсэлгээний ажлын туршлагатай бол давуу тал болно
Манай компани нь Монгол улсын зүүн бүсэд ил болон далд уурхайн өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хэрэглэгчиддээ хүргэдэг 100% үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм. Үйл ажиллагаа өргөжин тэлж байгаатай холбогдуулан дараах ажлын байранд та бүхнийг урьж байна.
Бид танд ээлжийн 14 хоног ажиллаж, 14 хоног амрах таатай хуваарь, Хувийн эрүүл мэндийн цогц даатгал, өрсөлдөхүйц цалин урамшуулал санал болгож байна.