Бүх ажлын зар

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Ээлжийн ажилОффис

6,500,000₮ - 7,000,000₮

Төв аймаг8 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Боловсруулах үйлдвэрийн хэлтсийн үйл ажиллагааг төсөв, төлөвлөгөөний дагуу явуулахад анхаарах, үйлдвэрийн болон үйл ажиллагааны явцыг хянах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх, удирдан зохион байгуулах • Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм журам, гарын авлага болон бусад холбогдох баримт бичгийг боловсруулах, өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих • Боловсруулах үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаа аюулгүй ажиллагааны дүрэм горим, байгаль орчны холбогдох хууль дүрмийн дагуу явагдаж буй эсэхэд анхаарах, хяналт тавих • Хэлтсийн ажилтнуудын хүний нөөцийн болон хүний хөгжлийн асуудалтай холбоотой бүхий л үйл ажиллагаануудыг удирдан зохион байгуулах, Хүний нөөцийн хэлтэстэй хамтран ажиллах • Боловсруулах үйлдвэрийн хэлтсийн үйл явцыг урьдчилан төлөвлөсний үндсэн дээр гаргах, төлөвлөгөө бодит үйл ажиллагаатай таарч буй эсэхийг хянах, нэмэлт шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх • Хэлтсийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар ханган, зөвлөмж зөвлөгөө өгөх, сургаж дадлагажуулах, чадавхжуулах ажлыг зохион байгуулах • Бусад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврууд

Шалгуур

• Химийн инженер, Баяжуулагч Инженер, Металлургийн чиглэлээр Их дээд сургууль төгссөн бакалавр эсвэл магистрын зэрэгтэй • Үйлдвэрийн баяжуулалт болон металлургийн чиглэлээр мэргэшсэн • Уул уурхай, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын төслүүдэд баяжуулах үйлдвэр болон бусад холбогдох чиглэлээр 5 ба түүнээс дээш жил баг хамт олныг удирдан ажиллаж байсан • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй • Албан баримт бичиг боловсруулах өндөр чадвартай • Тус салбарын тоног төхөөрөмжийн техникийн мэдлэгтэй • Боловсруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, чанар, аюулгүй ажиллагаа, бараа материал болон бүтээлч чанар зэргийн мэдлэгтэй • Багийн ажиллагаа болон шийдвэр гаргах түвшний хүний нөөцийн менежментийн мэдлэгтэй байх • Төсөл удирдах, баг хамт олныг удирдан зохион байгуулах өндөр ур чадвартай • Холбогдох хуулиудын өндөр мэдлэгтэй • Баяжуулах үйлдвэрийн ашиглалтын чиглэлээр ажиллаж байсан • Үйлдвэрийн ажлын төлөвлөгөөг хянах, төлөвлөх ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

14/14 ростероор ажиллах боломжтой. (Цалин хөлсний бүрдэлд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, KPI урамшуулал орно) Алтгана ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Хувийн сахилга бат
Аналитик сэтгэлгээ
Нягт нямбай
Баяжуулах технологи
Хөдөлмөрийн аюулгүй байдал
Ашигт малтмал боловсруулах

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа