• Тооцооны нягтлан бодогч нь компанийн санхүүгийн бүртгэл, тайлагналыг хөтлөх, авлагын бүртгэл хяналт, бараа материалын бүртгэл хяналтын үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү албан тушаал нь хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны санхүүгийн урсгал бүртгэл, тайлагналын үнэн зөв байдлыг хангахад чиглэгдэнэ. Компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран ажиллах, санхүүгийн мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгнө.
• НББОУС, СТОУС болон бусад холбогдох дүрэм журмын дагуу өдөр тутмын ажил гүйлгээний бүртгэлийг санхүүгийн програмд бүртгэх;
• Компанийн авлага, харилцагчийн тооцоо, бараа материал, хангамжийн материалын хүрээнд анхан шатны баримтыг бүрдүүлж санхүүгийн баримт бичгийн иж бүрэн бүтэн байдлыг хангах, стандартын дагуу архивлах;
• Харилцагч байгууллагын авлагын бүртгэл гүйлгээг хийж, тооцоо нийлэх, хяналт тавих
• Өдөр тутмын борлуулалтыг тулган баталгаажуулах, бүртгэл хөтлөх, тайлан мэдээ боловсруулах
• Бараа материалын хүрээнд орлого, зарлагын гүйлгээ бүртгэлийг үнэн зөв хөтлөх, үлдэгдлийг хянаж цаг тухайд нь бүртгэлтэй тулган баталгаажуулах, бараа материал хангамжийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж ажиллах
• Бараа материалын тооллого, тооцоог тогтмол гүйцэтгэж, асуудлыг шийдвэрлэх, дансны үлдэгдэлтэй тулган баталгаажуулах, тайлан тооцоог үнэн зөв, цаг тухайд нь боловсруулах
• Үйлдвэрлэлийн орлого, зарлага, өртөг зардлын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж тайлагнах, хяналт тавих
• Няравын ажил үүрэгт хяналт тавьж, удирдан зохион байгуулах
• Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
• Татвар, тайлангийн холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
• Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн SMART програм дээр ажиллах чадвартай
• Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
• Шинийг эрэлхийлэх, санаачлагатай, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
• Үнэнч шударга, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг чанд баримталдаг
• Ажил үүргийн төлөвлөлт, цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай байх
• Үүрэг даалгаврыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
• Урт хугацаанд тогтвортой тууштай ажиллах
• Бие даан ажиллах чадвартай байх