Борлуулалт, Хамтын Ажиллагааны Хэлтсийн Захирал

Бүтэн цагийн

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг2 CV илгээсэн5 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Борлуулалтын төсөв, стратеги, төлөвлөгөө гаргах, хянах • Борлуулалтын баг удирдаж, KPI тогтоож, гүйцэтгэлийг хангуулах • Борлуулалтын зорилтыг хангаж, орлогыг өсгөх арга хэмжээ авах • Борлуулалтын үйл явцыг сайжруулж, үр дүнтэй горим бий болгох • Шинэ харилцагчид эсхүл нийлүүлэгч байгууллагуудад мэдээлэл өгөх, мэдээлэл солилцох • Стратегийн ач холбогдол бүхий нийлүүлэгчид болон том харилцагч нартай байнгын харилцаа тогтоож холбоотой байх • Шинэ лизингийн хүсэлтийн материал хүлээн авч, анхан шатны шалгалт хийх • Гадны байгууллагуудтай уулзалтуудад компанийг төлөөлж бие даан оролцох • Зах зээлийн судалгаа хийж, шинэ боломжуудыг тодорхойлох

Шалгуур

• Бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, баг удирдаж ажилласан туршлагатай • Стратеги төлөвлөлт, баг удирдах, хэлэлцээр хийх өндөр ур чадвартай • Санхүүгийн болон бизнесийн үзүүлэлтүүдийг шинжлэх, тайлагнах чадвартай • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /заавал/, Япон хэлтэй бол давуу тал болно • Манлайлах ур чадвар, харилцааны өндөр соёлтой, үр дүнд чиглэн ажилладаг

Нэмэлт мэдээлэл

Япон улсын Mizuho Marubeni Leasing Corporation-тэй хамтран олон улсын стандарт хангасан санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй Монголын нэр хүнд бүхий байгууллагад ажиллахыг урьж байна.

Шаардлагатай ур чадвар

Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Бизнесийн санхүүгийн мэдлэг

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Удирдах баг

Фүжимото K

Фүжимото K

CEO