ЕВРОАЗИ БОЛОВСРОЛЫН ТӨВ нь Ирланд 🇮🇪 болон Шинэ Зеланд 🇳🇿 улсын боловсролын хөтөлбөрүүдийн борлуулалт, харилцагчийн үйлчилгээг удирдан зохион байгуулах, харилцааны болон борлуулалтын өндөр ур чадвартай БОРЛУУЛАЛТ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР сонгон шалгаруулж байна.
📌 Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Ирланд, Шинэ Зеланд улсад суралцах сонирхолтой үйлчлүүлэгчидтэй уулзалт зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх
• Сургалтын хөтөлбөр, үйлчилгээний нөхцөлийг танилцуулж, гэрээ байгуулах
• Борлуулалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилт болон үр дүнг хариуцах
• Шинэ харилцагч татах, сонирхсон үйлчлүүлэгчдийг бодит бүртгэл болгон хөрвүүлэх
• Харилцагчийн мэдээлэл, уулзалт, борлуулалтын явцыг хянах
• Facebook, Instagram, TikTok платформд зориулсан Reel болон видео контентод оролцож, сургалтын боломжуудыг танилцуулах
• Байгууллагын борлуулалт, маркетингийн үйл ажиллагааг уялдуулан ажиллах
• Борлуулалт, бизнесийн удирдлага, харилцагчийн үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай
• Харилцааны өндөр ур чадвартай, өөртөө итгэлтэй, ярианы баялагтай
• Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, итгэл төрүүлэн гэрээ байгуулах чадвартай
• Камерын өмнө чөлөөтэй ярьж, сошиал контентод оролцох чадвартай
• Бие даан шийдвэр гаргах, ажлаа төлөвлөх, үр дүнд чиглэн ажиллах чадвартай
• Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал
• Боловсролын салбар болон үйлчилгээний борлуулалтын туршлагатай бол давуу тал
• Үндсэн цалин + борлуулалтын гүйцэтгэлийн урамшуулал
• Олон улсын боловсролын салбарт мэргэшиж, өсөн дэвших боломж
• Гадаадын их, дээд сургууль болон боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах боломж
• Өөрийн санаачилга, ур чадвараа хэрэгжүүлэх таатай ажлын орчин