Бүх ажлын зар

Борлуулалт, маркетинг хариуцсан ахлах менежер

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг12 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг: • Компанийн борлуулалт, маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих • Борлуулалтын төлөвлөгөө, зорилтот түвшнийг тодорхойлж, гүйцэтгэлийг хангах • Зах зээл, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, өрсөлдөгчийн судалгаа хийх • Маркетингийн стратеги, сурталчилгаа, идэвхжүүлэлтийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх • Борлуулалтын сувгийг хөгжүүлэх, харилцагчийн хүрээг нэмэгдүүлэх • Борлуулалтын орлого, ашигт ажиллагаа, үр дүнгийн тайланд дүн шинжилгээ хийх • Борлуулалт, маркетингийн багийг удирдан зохион байгуулах • Харилцагч байгууллага, түншүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх • Борлуулалт, маркетингийн төсөв төлөвлөх • Удирдлагыг шаардлагатай мэдээ, тайлан, судалгаагаар хангах

Шалгуур

• Бизнесийн удирдлага, маркетинг, худалдаа болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Борлуулалт, маркетингийн чиглэлээр 3-аас дээш жил, удирдах албан тушаалд ажилласан туршлагатай • Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдах чадвартай • Зах зээлийн судалгаа хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай • Маркетингийн стратеги, сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлт төлөвлөх чадвартай • Баг удирдах, манлайлах, шийдвэр гаргах ур чадвартай • Тооцоо судалгаа хийх, тайлан боловсруулах чадвартай • Харилцааны өндөр ур чадвартай, санаачилгатай, үр дүнд чиглэн ажилладаг • Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Багийн менежмент
Брэнд менежмент
Брэндинг
Кампанит ажил төлөвлөх
Дижитал маркетинг
Зах зээлийн судалгаа
Маркетингийн төсөв боловсруулах
Маркетингийн стратеги
Маркетинг
Сошиал медиа маркетинг

Байгууллагын тухай

Давуу тал

Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Ажилтны хөнгөлөлт
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал