• Маркетинг, борлуулалтын жил, улирлын төлөвлөгөө боловсруулж, зорилтын биелэлтийг хангах;
• Зах зээл, өрсөлдөгч, хэрэглэгчийг судалж, зорилтот сегмент болон брэндийн ялгарах стратегийг тодорхойлох;
• Цахим болон уламжлалт сувгийн контент, сурталчилгаа, идэвхжүүлэлтийг удирдах;
• Боломжит худалдан авагч татах, борлуулалтын материал бэлтгэх, CRM-д борлуулалтын явцыг хянах;
• Маркетингийн төсвийг удирдаж, өгөөж (ROI) болон борлуулалтын гүйцэтгэлийг сар бүр тайлагнах;
• Маркетинг, борлуулалтын багийг удирдан чиглүүлж, ажлын гүйцэтгэлийг хянах;
• Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Маркетингийн чиглэлээр баг удирдан ажиллаж байсан туршлагатай;
• Маркетинг, борлуулалтын стратеги, төлөвлөгөө боловсруулж, төсвийг зорилтод нийцүүлэн удирдах чадвартай;
• Маркетинг, борлуулалтын багт чиглэл өгч, ажлыг зохион байгуулан, гүйцэтгэлийг хянах чадвартай;
• CRM систем ашиглан борлуулалтын явцыг хянаж, өгөгдөлд дүн шинжилгээ хийн маркетингийн хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) тооцох чадвартай;
• Цахим, телевиз, гадна сурталчилгааны сувгийг зорилтот хэрэглэгчдэд хүрэхээр хослуулан ашиглах мэдлэгтэй;
• Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
• Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
• Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
• Хоол унааны хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгалд хамрагдах;
• 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;