Борлуулалт, Маркетингийн Албаны Захирал

Бүтэн цагийн

4,000,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг5 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, шийдлүүдийг хэрэглэгчдэд хүргэж, урт хугацааны, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байна. Зах зээлийн чиг хандлагыг тодорхойлж, борлуулалтын бодлого, стратегийг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, багийг манлайлан удирдаж дараагийн шатны өсөлтийг бодитоор бий болгох удирдагчийг бид хайж байна. Хэрэв та стратегийн сэтгэлгээтэй, үр дүнд төвлөрсөн, шийдвэр гаргах өндөр чадамжтай бөгөөд өөрийн туршлага, ур чадвараа тогтвортой хөгжиж буй компанийн амжилттай уялдуулахыг зорьж байвал бидэнд CV-гээ илгээхийг урьж байна. Таны манлайлал бидний дараагийн өсөлтийн эхлэл байх болно. • Компанийн алсын хараа, стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн борлуулалтын хэмжээ, байгууллагын орлого болон зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх; • Шинэ харилцагчийг татан төвлөрүүлж, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг бий болгох; • Борлуулалтын багийг удирдан чиглүүлж, бүтээмж, гүйцэтгэлийг өндөр түвшинд хүргэн, удирдлагаар хангах; • Салбарын чиг хандлага, зах зээлийн судалгаанд үндэслэн байгууллагын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх; • Борлуулалтын сар, улирал, жилийн борлуулалтын төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэлийг хангах; • Орлого, зардлын төлөвлөлт хийж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бодит шийдэл хэрэгжүүлэх; • Зах зээлийн судалгаа, дата анализ дээр үндэслэн шинэ боломжийг тодорхойлох; • Борлуулалтын орчин үеийн аргачлал, инновац нэвтрүүлж өрсөлдөх давуу талыг бий болгох; • Удирдлагыг бодит тоон мэдээлэл, дүн шинжилгээгээр хангах, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх.

Шалгуур

• Бизнесийн удирдлага, худалдаа, эдийн засаг болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй; • Борлуулалт, бизнес хөгжлийн чиглэлээр ажилласан туршлагатай, удирдах түвшний албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; • Борлуулалт, харилцагчийн менежмент, стратеги төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно; • Хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, шийдвэр гаргах, баг удирдах болон гүйцэтгэлд хяналт тавих ур чадвартай; • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй; • Харилцааны өндөр соёлтой, хэл ярианы болон бичгийн чадвартай; • Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах, санал дүгнэлт боловсруулах ур чадвартай; • Бүтээлч сэтгэлгээтэй, эерэг хандлагатай, өсөж хөгжих эрмэлзэлтэй, шинийг санаачлагч.

Нэмэлт мэдээлэл

• "Хуримтлалтай ирээдүй" хөтөлбөр - үндсэн ажилтан бүр хамрагдаж, ирээдүйдээ зориулсан хуримтлал үүсгэх боломжтой • Удаан жилийн нэмэгдэл - байгууллагадаа тогтвортой, тууштай ажилласан ажилтнаа бид үнэлдэг • Ажилтны хөнгөлөлт - үндсэн ажилтан бүр байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх эрхтэй • Жил бүрийн шилдэг ажилтны урамшуулал - шилдэг ажилтнуудаа гадаад аяллаар урамшуулдаг • Баяр ёслолын цалинтай амралт - тэмдэглэлт баярын өдрүүдэд цалинтай амрах боломжтой • Төрсөн өдрийн цалинтай чөлөө - үндсэн ажилтан бүр тухайн жилдээ өөрийн хүссэн нэг өдрөө цалинтай амрах боломжтой.

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Advanced