• Борлуулалтын сар, улирал, жилийн төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж, тайлагнах.
• Маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх; маркетингийн үр дүнд дүн шинжилгээ хийх.
• Борлуулалт, маркетинг, гагнуурын чиглэлийн багийг (Техникийн борлуулалтын менежер, Дижитал маркетингийн менежер, Гагнуурын мэргэжилтэн) удирдах, сургах, ажлыг нь зохион байгуулж, гүйцэтгэлийг дүгнэх.
• Стратегийн томоохон харилцагчдыг удирдах, үнийн санал боловсруулах, тендер бэлтгэх, шууд борлуулалт хийх.
• Зах зээлийн эрэлт, борлуулалтын мэдээлэлд тулгуурлан нөөц бүрдүүлэлт, татан авалтад зөвлөгөө өгөх; бараа нөөцийн бодлогыг нягтлан бодогч, агуулахтай хамтран тодорхойлох.
• Харилцагчийн уулзалт, танилцуулга, сургалтыг Улаанбаатарт сард 3–4 удаа, уурхай дээр улиралд 1–2 удаа зохион байгуулах.
• Зах зээл болон өрсөлдөгчийн судалгаа хийх; шинэ техник технологи, шинэ бүтээгдэхүүн, борлуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх.
• Шинэ харилцагч нээх; албан ёсны дистрибьютерээр ажиллаж буй нийлүүлэгч брэндүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх.
• Үзэсгэлэн, экспо зохион байгуулах.
• Microsoft Dynamics 365 Business Central, Power BI, Microsoft Copilot болон HubSpot CRM орчинд борлуулалт, маркетингийн өгөгдлийг уялдуулж, бизнесийн автоматжуулалт, тайлан шинжилгээг хэрэгжүүлэх.
• Багийн дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар, харилцагчтай түншлэх соёлыг төлөвшүүлэх.
• Борлуулалт, маркетингийн үйл ажиллагааны тайланг удирдлагад тогтмол танилцуулах.
• Бизнес, худалдаа, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; гадаадын нэр хүндтэй их дээд сургуулийг төгссөн бол давуу тал болно.
• Худалдаа, маркетингийн чиглэлээр [5]-аас доошгүй жил ажиллаж амжилт гаргасан, үүнээс баг удирдсан [2]-оос доошгүй жилийн туршлагатай.
• Уул уурхай эсвэл аж үйлдвэрийн салбарын талаар мэдлэгтэй, B2B борлуулалтын туршлагатай.
• Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичиж, танилцуулга хийх чадвартай.
• ERP (Microsoft Dynamics 365 Business Central гэх мэт) орчинд ажиллах чадвартай; Power BI болон AI хэрэгсэл (Copilot) ашиглах чадвартай бол давуу тал болно.
• Дата өгөгдөл шинжлэх чадвартай.
• Дижитал маркетинг, сошиал медиа удирдлагын талаар ойлголттой бол давуу тал болно.
• Илтгэх ур чадвартай.
• Ёс зүй, харилцааны өндөр соёлтой.