Бүх ажлын зар

Борлуулалт-Маркетингийн Хэлтсийн Ахлах

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг21 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Борлуулалт маркетингийн менежер нь компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлийн эзлэх хувийг өсгөх, брэндийг сурталчлах үндсэн үүрэгтэй. Та маркетингийн кампанит ажил зохион байгуулах, борлуулалтын баг удирдан зохион байгуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг хариуцна. Энэ албан тушаал нь уул уурхайн салбарын мэдлэг, маркетингийн стратеги, борлуулалтын процессын туршлага, мэдээллийн технологийн хэрэгслийн ур чадвар шаардана. Манай багт нэгдэж бидний бизнесийн өсөлтөд хувь нэмрээ оруулахыг урьж байна. • Борлуулалтын жилийн, улирлын, сарын төлөвлөгөө гаргаж, батлуулж, түүнийг хэрэгжүүлэх • Маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх • Борлуулалт, маркетингийн багийг удирдаж, сургах зохион байгуулах • Стратегийн гол харилцагчдыг хариуцан ажиллах, үнийн санал боловсруулан шууд борлуулалт хийх • Харилцагчидтай УБ хотод уулзалт, сургалт зохион байгуулах /доод тал нь сардаа 3-4 удаа/ • Харилцагчын уурхай дээр уулзалт, сургалт зохион байгуулах /доод тал нь улиралдаа 1 удаа/ • Зах зээл, өрсөлдөгчийн судалгаа хийх, маркетингийн үр дүнг дүн шинжилгээ хийх • Тендерийн бичиг баримт боловсруулж үнийн санал хийх

Шалгуур

Тавигдах шаардлага: • Гадаадын нэр хүндтэй Их Дээд Сургуулийг Худалдаа, Бизнес удирдлагын чиглэлээр төгссөн • Өгөгдлийн шинжилгээ хийх чадвартай. • Ёс зүй, Харилцааны өндөр соёлтой • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай • Сошиал медиа менежмент, дижитал маркетингийн туршлагатай, • ERP туршлагатай (power BI, AI ашиглах чадвартай бол давуу тал болно)

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Зохион байгуулах ур чадвар
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Эерэг хандлага
Борлуулалтын төлөвлөгөө
Маркетинг

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал