Борлуулалт, Маркетингийн Менежер

Бүтэн цагийн

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг2 CV илгээсэн17 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Борлуулалт, маркетингийн багийг зохион байгуулж, удирдан зохион байгуулах; • Хуучин болон шинэ харилцагчидтай ойр ажиллаж, тэдний шаардлагыг бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу биелүүлэх; • Санхүү/нягтлангийн хэлтэстэйг хамтран борлуулалтын тайланд дүн шинжилгээ хийж, зах зээлийн чиг хандлагыг судлах; • Хоорека салбарын гол харилцагчидтай хамтран худалдааны маркетинг, урамшуулалтын кампанит ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх; • Шинэ харилцагч татах, гэрээ байгуулах; • Урамшуулалт, худалдааг зохион байгуулах

Шалгуур

• Борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай (харилцагчийн үйлчилгээ, борлуулалтын чиглэлээр) • Хүнсний бүтээгдэхүүний импорт, худалдаа, түгээлтийн чиглэлээр эсвэл ресторан, супермаркетад удирдан зохион байгуулах ажил хийж байсан туршлагатай • Хүмүсийг зохион байгуулж, удирдаж байсан туршлагатай, багийн гишүүдийг удирдан зохион байгуулах чадвартай • Англи хэлний өндөр мэдлэлтэй (унших, бичих, ярих); • Харилцаа, хэлэлцээр хийх өндөр ур чадвартай • Борлуулалт хийх авьяастай, борлуулалтад чиглэсэн зан төрхтэй • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай • Хариуцсан ажлаа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, багийн гишүүдийг удирдан зохион байгуулах чадвартай • Дээд зэргийн чанартай дарсыг ялгааж ойлгоддог, дарсны соёлыг үнэлдэг хүн, хувийн итгэл үнэмшилтэй

Нэмэлт мэдээлэл

Одоогийн харилцагчдадаа SKU-ийн сонголтыг өргөжүүлэх, шинэ харилцагч, борлуулалтын боломжийг жилийн бизнес төлөвлөгөоний хүрээнд эрэлхийлэн, компанийн бөөний борлуулалтыг өсгөх. Бөөний борлуулалтын сувгийн чиглэл • Хоорека (зочид буудал, ресторан, кафе) салбар • Аялал жуулчлалын салбар • Бүсийн бөөний худалдаа • Супермаркетуудын суваг • Бөөний худалдаачдад • Жижиглэн худалдаа, дэлгүүрүүд • Xanadu Wines-ийн бөөний үнээр авдаг бусад салбарууд

Шаардлагатай ур чадвар

Гэрээний хэлэлцээр хийх чадвар
Зах зээлийн шинжилгээ
Борлуулалтын стратеги