Компанийн Бизнес төлөвлөлтөд хүрэхийн тул үр ашигтай, оновчтой төлөвлөлтийг хийх, гүйцэтгэлийг хянах, сайжруулах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх ба хариуцсан багуудын гүйцэтгэлээр дамжуулж үйлчлүүлэгч бүрд нийцсэн хүртээмжтэй, ая тухтай үйлчилгээний стандартыг тогтвортой хадгалах зэрэг үүргийг гүйцэтгэнэ.
• Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах
• Борлуулалтын явц, хяналт, сайжруулалтыг хангах
• Салбар дэлгүүр, төв оффисыг мэдээллээр хангах
• Хамтрагч талуудтай үр дүнтэй харилцаа тогтоох
• Өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
• Чанар, үйлчилгээний стандарт /QSC/ сайжруулах зэрэгт тогтмол анхаарч ажиллах
• Үйлчилгээний санал гомдлуудтай танилцах, шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх чиглэлийг өгөх, хянах
• АБТ-д заасан бусад ажил үүргүүд
• Бизнес удирдлага, Санхүү менежмент, Эдийн засаг зэрэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Багаа үлгэр жишээ удирдан манлайлж өндөр гүйцэтгэл гаргаж чаддаг байх
• Төлөвлөгөө гарган, ажлыг хугацаанд нь цагийн зөв менежменттэй зохион байгуулах
• Нөхцөл байдлыг хурдтай ойлгож, шийдэл гаргах
• Олон асуудалд анхаарал хандуулах
• Процесс, дүрэм журмыг логик уялдаа холбоог сайтар харж чаддаг байх
• Компаниас тодорхойлсон Functional/Leadership Өрсөлдөх ур чадварын дундаас дээш шатны илэрцүүдийг эзэмшсэн байх;
Бизнес уулзалтыг зохион байгуулах, ятган үнэмшүүлэх
• 3 жилээс дээш удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
• Санаачилгатай бөгөөд ажилдаа бүтээлчээр ханддаг байх
• Хувь хүний болон цагийн зохион байгуулалттай
• Өөрийгөө сорих, тасралтгүй сайжруулах эрмэлзэлтэй
• Багаар болон бие даан ажиллах чадвартай
• Асуудал шийдвэрлэх, нухацтай сэтгэлгээтэй
Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах эрхэм зорилгын хүрээнд нэгдэх салбартаа ур чадвартай, эрч хүчтэй, өөрийгөө сорьж, тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй таныг хайж байна.
Яагаад Премиум Нэксус ХК гэж?
• Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон
• Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
• Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон
• Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой
• Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой
Та бидэнд нэгдэж, өөрийгөө сорьж, өөрийгөө хамгийн шилдэг би түвшиндээ хүргээрэй.