Борлуулалтын Ахлах Менежер /Малын Тэжээл/
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн олон найрлагат тэжээлийн борлуулалтыг бүхэлд нь хариуцаж, сарын болон улирлын борлуулалтын зорилтыг хангах.
• Хээр тал, Хангай, Говь, Сүүн шим зэрэг бүсийн борлуулалтын боломжийг тодорхойлж, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах.
• Өөрөө идэвхтэй шинэ харилцагч, борлуулалтын шинэ суваг, шинэ лид эрэлхийлж, борлуулалтын хэлцэл хийх.
• Мал аж ахуй, фермер, хоршоо, аж ахуйн нэгж болон бусад боломжит харилцагчидтай тогтмол уулзалт хийж, бүтээгдэхүүн танилцуулах.
• Харилцагчийн хэрэгцээ, малын төрөл, үйлдвэрлэлийн онцлогт тохируулан бүтээгдэхүүн санал болгох.
• Үнийн санал, борлуулалтын нөхцөл, гэрээ, төлбөрийн нөхцөлийг боловсруулах, хэлэлцээр хийх.
• Бүтээгдэхүүний өртөг, борлуулалтын үнэ, ашиг, маржины тооцоог бие даан гаргаж, борлуулалтын үнийг ашигт ажиллагаатай уялдуулах.
• Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтэд өдөр тутам, долоо хоног бүр хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах.
• Лид, харилцагч, захиалга, хэлцэл болон борлуулалтын явцыг нэг стандартын дагуу бүртгэж, хяналтын тогтолцоо бий болгох.
• Борлуулалтын бүс тус бүрийн боломж, гүйцэтгэл, асуудал болон өсөлтийн боломжид дүн шинжилгээ хийх.
• Цаашид 2–4 хүний борлуулалтын баг удирдах.
• Баг бүрдсэний дараа ажилтнуудад зорилт тавих, гүйцэтгэлд хяналт тавих, борлуулалтын үр дүнг үнэлэх.
• Удирдлагад өдөр тутам, долоо хоног, сар бүр борлуулалтын тайлан болон санал дүгнэлт хүргүүлэх.
Шалгуур
• Худалдаа, борлуулалт, бизнесийн удирдлага, маркетинг, хөдөө аж ахуй, мал аж ахуй болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Хөдөө аж ахуй, мал аж ахуй болон малын тэжээлийн талаар тодорхой мэдлэгтэй, малчид, фермер, аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага болон улирлын онцлогийг ойлгодог.
• Борлуулалтын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай, шинэ харилцагч нээх, борлуулалтын боломж бий болгох, хэлцэл амжилттай хаах өндөр ур чадвартай. Баг удирдаж байсан туршлагатай бол давуу тал.
• Бүтээгдэхүүний өртөг, борлуулалтын үнэ, ашиг, маржины тооцоог ойлгож, MS Excel программ дээр бие даан тооцоолол хийх, боловсруулах чадвартай.
• Харилцагчтай мэргэжлийн түвшинд харилцах, хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүн танилцуулах, үнэ болон борлуулалтын нөхцөл дээр хэлэлцээр хийх чадвартай.
• Өдөр тутмын борлуулалтын ажлыг бие даан төлөвлөж, хэрэгжүүлэх, харилцагч болон хэлцлийн мэдээллийг тогтмол бүртгэж, үр дүнг тайлагнах чадвартай.
• Идэвх санаачилгатайгаар борлуулалтын боломж, шинэ харилцагчийг өөрөө бий болгож, тоон үзүүлэлтэд суурилан үр дүн гаргах чадвартай.
• Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Гүйцэтгэлийн урамшуулал
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Манлайлал ба удирдлага
Үйлчлүүлэгчийн менежмент
Харилцааны чадвар
Манлайлал
Хэлэлцээр хийх
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Дүн шинжилгээ хийх
Тайлан боловсруулах
Борлуулалтын стратеги
Борлуулалтын үйл ажиллагаа
Удирдах баг


Дельта Дельта
HR
Байгууллагын тухай
Давуу тал
Шүдний эмчилгээний даатгал
Нүдний эмчилгээний даатгал
Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
