Бүх ажлын зар

Борлуулалтын Албаны Дарга

Бүтэн цагийнОффис

6,500,000₮ - 7,000,000₮

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг1 CV илгээсэн1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн зорилтод үндэслэн жилийн борлуулалтын төлөвлөгөө, албаны төсөв боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих • Борлуулалтын суваг, үнэ болон урамшуулал, идэвхжүүлэлтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх • Борлуулалтын сувгийг тэлэх, маршрут, чиглэлийг оновчтой хуваарилж, цэгийн хамралтыг сайжруулах • Өдөр тутмын борлуулалтын тайланд дүн шинжилгээ хийж, талбарын гүйцэтгэлд хяналт тавих • Үнийн судалгаа зохион байгуулж, үнийн бодлогод санал өгөх • Харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, брэндийн байршуулалтыг зохион байгуулах • Борлуулалтын менежер, худалдааны төлөөлөгчдийн багийг удирдах, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх

Шалгуур

• Борлуулалт, маркетинг, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Борлуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай үүнээс удирдах албан тушаалд 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай • Хүнсний үйлдвэрлэл, FMCG салбарт борлуулалтын баг удирдаж байсан бол давуу тал болно • Манлайлах, баг удирдах, шийдвэр гаргах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай

Нэмэлт мэдээлэл

УБГурил компанийн зүгээс танд дараах үнэ цэнийг санал болгож байна: • Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдаx; • Таван Богд Группийн 7 төрлийн сонирхолын клубуудэд хамрагдаx; • Жил бүрийн цалингийн өсөлт; • Урамшуулалт цалин; • Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх; • Удаан жилийн нэмэгдэл; • Хоол, унааны хөнгөлөлт; • Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт; • 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө гэх мэт

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Манлайлал ба удирдлага
Үйлчлүүлэгчийн менежмент
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Урьдчилан таамаглал
Зах зээлийн шинжилгээ
Тайлан боловсруулах
Борлуулалтын төлөвлөгөө
Борлуулалтын стратеги
Борлуулалтын үйл ажиллагаа

Байгууллагын тухай

Давуу тал

Сонирхлын клуб
Цалинтай чөлөө
Өдрийн хоолны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Унааны хөнгөлөлт