• Компанийн зорилго, стратегитай уялдуулан борлуулалтын бодлого, стратеги, жилийн болон улирал, сарын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
• Борлуулалтын орлого, хэмжээ, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийн үр ашгийг сайжруулах;
• Шинэ харилцагч, борлуулалтын цэг нээх, бөөний болон жижиглэн худалдаа, сүлжээ дэлгүүр, цахим худалдаа (E-commerce), орон нутгийн борлуулалтын сувгийг хөгжүүлэх;
• Борлуулалтын багийг удирдан чиглүүлэх, зорилго, гүйцэтгэлийн шалгуур тогтоох, үр дүнг үнэлэх, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх;
• Зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн борлуулалтын шинэ боломж, өсөлтийн чиглэлийг тодорхойлох;
• Харилцагчийн харилцаа, гэрээ хэлэлцээр, үнийн болон худалдааны нөхцөлийг удирдан зохион байгуулах;
• Маркетинг, үйлдвэрлэл, санхүү, агуулах, түгээлт, ложистикийн албатай хамтран борлуулалтын төлөвлөлт, бүтээгдэхүүний хүртээмж, захиалгын биелэлт, маркетингийн идэвхжүүлэлт, санхүүгийн үр ашгийг хангах;
• Борлуулалтын мэдээлэл, тайлан, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, сайжруулалтын арга хэмжээ хэрэгжүүлэх, үйл ажиллагааны баримт бичиг, дүрэм, журам, зааврыг боловсруулж мөрдүүлэх.
• Бизнесийн удирдлага, маркетинг, худалдаа, борлуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Борлуулалтын чиглэлээр 5-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Борлуулалтын стратеги, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, борлуулалтын сувгийг хөгжүүлэх, орлого болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чадвартай;
• Борлуулалтын багийг удирдах, гүйцэтгэлийг үнэлэх, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, үр дүнд чиглүүлэн манлайлах чадвартай;
• Харилцагчтай хэлэлцээр хийх, бизнесийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, шинэ зах зээл, борлуулалтын боломжийг тодорхойлох чадвартай;
• Excel программын ахисан түвшний мэдлэгтэй, ERP программ дээр ажиллах, өгөгдөл боловсруулах, тайлан гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай;
• Баримт бичиг, дүрэм, журам, заавар боловсруулах, сургалт зохион байгуулах чадвартай;
• Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, бусад албатай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай.
• Үндсэн цалин болон гүйцэтгэлд суурилсан урамшуулал;
• Мэргэжлийн болон удирдах ур чадвараа хөгжүүлэх боломж;
• Компанийн өсөлт, хөгжилд бодит хувь нэмэр оруулж, шинэ санаачилгаа хэрэгжүүлэх боломж.