Борлуулалтын Албаны Дарга /Тавилгын Дэлгүүр/
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Борлуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, байгууллагын борлуулалтын төлөвлөгөө, зорилтын хэрэгжилтийг хангах;
• Борлуулалтын стратеги, сарын болон жилийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
• Борлуулалтын багийн худалдааны зөвлөх болон хүргэлт угсралтын ажилчдыг удирдан зохион байгуулж, ажилтнуудын гүйцэтгэл, KPI-ийг дүгнэх, хяналт тавих;
• Борлуулалтын орлого, бараа бүтээгдэхүүний эргэлт, нөөц болон хэрэглэгчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, борлуулалтыг нэмэгдүүлэх, шинэ суваг бизнес өргөтгөлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
• Борлуулалтын багийг сургах, хөгжүүлэх, идэвхжүүлэх болон АБТ-д заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.
Шалгуур
• Борлуулалт, худалдаа, бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Борлуулалтын чиглэлээр 3+ жил, баг удирдаж ажилласан 2+ жилийн туршлагатай;
• Борлуулалтын төлөвлөгөө, KPI боловсруулах, гүйцэтгэлийг удирдах чадвартай;
• Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үр дүнд үндэслэн шийдвэр гаргах чадвартай;
• Багийг манлайлах, сургах, хөгжүүлэх, хүн удирдах ур чадвартай;
• Тавилга, интерьер, жижиглэн худалдааны салбарт ажиллаж байсан бол давуу талтай;
• Баримт бичиг боловсруулах, бизнес хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай;
• Хариуцлагатай, санаачилгатай, шуурхай, үр дүнд чиглэсэн хандлагатай.
Нэмэлт мэдээлэл
3 салбар дэлгүүр + 1 төв агуулахтай импортын тавилгын компанийн нийт үйл ажиллагаа, ажилтнуудыг удирдан зохион байгуулах Борлуулалтын албаны дарга таныг хайж байна.
• Таныг хүлээж буй боломж:
Өсөн дэвших карьер
Утас, хоолны нэмэгдэл
Ажилтны хөнгөлөлт
Залуу, эрч хүчтэй хамт олон
📍 Байршил: Сансрын Их Засаг их сургуулийн баруун талд, /80804879 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно/
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Стратегич сэтгэлгээ
Тооцоолол хийх чадвар
Бүтээгдэхүүний менежмент
Тайлан боловсруулах
Борлуулалтын стратеги
Дэлгүүрийн менежмент
Борлуулалтын үйл ажиллагаа
Байгууллагын тухай
Давуу тал
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Чөлөөт хувцаслалт
Компанийн амралт, аялал
Ажилтны хөнгөлөлт
