Борлуулалтын Албаны Дарга /Витафит Юу Би Ххк/

Бүтэн цагийн

6,500,000₮ - 7,000,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг1 CV илгээсэн5 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Байгууллагын эрхэм зорилго, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд борлуулалтын бодлого, төлөвлөгөөг тодорхойлон хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын борлуулалтын багийн үйл ажиллагааг төлөвлөх, өдөр тутмын зохион байгуулалт, удирдлагаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих замаар борлуулалтын орлого, ашигт ажиллагаа болон үндсэн тоон үзүүлэлтүүдийг тогтвортой сайжруулах.

Шалгуур

• Бизнесийн удирдлага, маркетинг, борлуулалт, менежмент, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй. • Борлуулалт, бизнес хөгжүүлэлт, харилцагчийн менежмент эсхүл худалдааны чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай. • Борлуулалтын баг удирдаж, төлөвлөгөө боловсруулах болон хэрэгжилтийг хангаж ажилласан туршлагатай. • Борлуулалтын KPI, орлого, ашигт ажиллагаа болон бусад тоон үзүүлэлтүүдтэй ажиллаж байсан туршлагатай, • Борлуулалтын стратеги, арга техник, зах зээлийн судалгаа болон харилцагчийн менежментийн мэдлэгтэй. • Борлуулалтын тайлан, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилан шийдвэр гаргах чадвартай. • Борлуулалтын багийг удирдах, чиглүүлэх, идэвхжүүлэх, хөгжүүлэх чадвартай. • Microsoft Office, ялангуяа Excel болон борлуулалтын программ ашиглах чадвартай. • Зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөөний орчныг судлан дүгнэх чадвартай.

Нэмэлт мэдээлэл

Борлуулалтын төлөвлөгөөнөөс хамаарсан сар бүрийн урамшуулал+13 дахь сарын цалин Та энэхүү ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88106642 утаснаас авах боломжтой. Өөрийн анкетыг -рүү илгээнэ ү.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Үйлчлүүлэгчийн менежмент
CRM программ хангамж
Урьдчилан таамаглал
Борлуулалтын үйл ажиллагаа

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Сонирхлын клуб
Ажилд орох үеийн бэлэг
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт