Борлуулалтын албаны менежер

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Борлуулалтын төлөвлөлт, удирдлага • Компанийн стратеги, зорилтод нийцүүлэн борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдах. • Худалдааны төлөөлөгч нарт борлуулалтын зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын чиглэл өгөх. • Борлуулалтын багийн ажлын ачаалал, харилцагчийн хуваарилалт, зах зээлийн хамрах хүрээг оновчтой зохион байгуулах. • Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх. • Худалдааны төлөөлөгч нарыг удирдан чиглүүлэх • Худалдааны төлөөлөгч нарыг өдөр тутмын ажлын удирдлага, мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээллээр хангах. • Харилцагч татах, уулзалт зохион байгуулах, үнийн санал хүргүүлэх, гэрээ хэлцэл хийх үйл ажиллагаанд багийг чиглүүлж дэмжлэг үзүүлэх. • Ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх, ажлын үр дүнг сайжруулах арга хэмжээ авах. • Борлуулалтын ур чадвар, бүтээгдэхүүний мэдлэг, харилцагчтай ажиллах чадамжийг хөгжүүлэх. • Борлуулалтын багийн уялдаа холбоо, ажлын сахилга бат, хариуцлагыг хангах. • Зах зээлийн судалгаа, борлуулалтын стратеги • Хүнд даацын автомашин, машин механизмын зах зээл, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, өрсөлдөгчийн үйл ажиллагаанд судалгаа хийх. • Борлуулалтын боломжит салбар, төсөл, томоохон харилцагчдыг тодорхойлох. • Бүтээгдэхүүний төрөл, үнэ, нийлүүлэлтийн нөхцөл болон зах зээлийн өөрчлөлтөд үндэслэн борлуулалтын арга барил, стратегийг сайжруулах санал боловсруулах. • Гүйцэтгэлийн хяналт, тайлагнал • Борлуулалтын багийн төлөвлөгөөний биелэлт, борлуулалтын орлого, ашигт ажиллагаа, харилцагчийн идэвх болон бусад үзүүлэлтэд хяналт тавих. • Худалдааны төлөөлөгч нарын ажлын тайланг нэгтгэн дүгнэж, удирдлагад тайлагнах. • Борлуулалтын гүйцэтгэлийн зөрүү, саад бэрхшээлийг тодорхойлж, сайжруулах арга хэмжээ авах. • Борлуулалтын урамшуулал, гүйцэтгэлийн үнэлгээний санал боловсруулахад оролцох. • Хэлтэс, нэгж хоорондын уялдаа холбоо • Техникийн бэлэн байдал, нийлүүлэлтийн хугацаа, үнийн санал болон гэрээний нөхцөлтэй холбоотой мэдээллийн уялдааг хангах. • Харилцагчийн санал хүсэлт, борлуулалтын дараах асуудлыг холбогдох нэгжид уламжилж, шийдвэрлэлтийг хянах.

Шалгуур

• Бизнесийн удирдлага, маркетинг, борлуулалт болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. • Борлуулалт, худалдаа, багийн удирдлага эсвэл бизнес хөгжлийн чиглэлээр 3–5-аас доошгүй жилийн туршлагатай. • Худалдааны төлөөлөгч, борлуулалтын баг удирдаж байсан туршлагатай. • Хүнд даацын автомашин, уул уурхай, зам барилгын машин механизм, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно. • Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүн шинжлэх чадвартай. • Багийг удирдан чиглүүлэх, ажил үүрэг хуваарилах, ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, хяналт тавих ур чадвартай. • Зах зээлийн судалгаа хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай. • Харилцаа, хэлэлцээр хийх, асуудал шийдвэрлэх, зохион байгуулах өндөр ур чадвартай. • Компьютерийн хэрэглээний программууд болон тайлан, төлөвлөгөө боловсруулах чадвартай. • Англи эсвэл хятад хэлний дундаас дээш мэдлэгтэй .

Нэмэлт мэдээлэл

• Утас, унаа, зогсоолын хангамж • Төрсөн өдөрийн цалинтай чөлөө • Уян хатан цагийн систем • Улирлын урамшуулал

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Харилцааны чадвар
Манлайлал
Хэлэлцээр хийх
Зохион байгуулах ур чадвар
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Дүн шинжилгээ хийх
Зах зээлийн шинжилгээ
Борлуулалтын стратеги
Борлуулалтын үйл ажиллагаа

Удирдах баг

Сайнзаяа Машлай

Сайнзаяа Машлай

Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн захирал

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Орон сууцны дэмжлэг
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт