Утсаар борлуулалт хийх
Манай компанийн борлуулалтын багт нэгдэж, харилцагчидтай утсаар холбогдон бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах, борлуулалт хийх чадвартай, идэвх санаачилгатай хүнийг Борлуулалтын менежер-ийн ажлын байранд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Боломжит болон шинэ харилцагчидтай утсаар холбогдох;
• Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, танилцуулах;
• Харилцагчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох;
• Утсаар борлуулалт хийж, борлуулалтын төлөвлөгөө, зорилтыг биелүүлэх;
• Харилцагчийн санал хүсэлт, асуултад хариулах, зөвлөгөө мэдээлэл өгөх;
• Харилцагчийн мэдээллийн сан бүрдүүлэх, шинэчлэх;
• Борлуулалтын тайлан мэдээ гаргах.
Бид танд санал болгож байна:
• Өрсөлдөхүйц цалин, борлуулалтын урамшуулал;
• Найрсаг, эрч хүчтэй хамт олон;
• Сурч хөгжих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж;
• Ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын систем.
Тавигдах шаардлага:
• Харилцааны болон ятган үнэмшүүлэх чадвартай;
• Ярианы болон бичгийн харилцааны соёлтой;
• Идэвх санаачилгатай, хариуцлагатай, эерэг хандлагатай;
• Борлуулалтын зорилго, төлөвлөгөөний дагуу ажиллах чадвартай;
• Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Давуу тал болох зүйлс:
• Call center, оператороор ажиллаж байсан туршлагатай;
• Маркетинг, борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан;
• Харилцагчийн үйлчилгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан;
• Утсаар борлуулалт хийж байсан туршлагатай.