Брэнд Маркетинг, Олон Нийттэй Харилцах Газрын Захирал

Бүтэн цагийн

7,000,000₮ - 7,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг4 CV илгээсэн10 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Байгууллагын урт болон дунд хугацааны брэндийн стратеги, байршуулалт, үнэ цэнийн санал болон брэндийн дүр төрхийг тодорхойлон хэрэгжүүлэх; • Жил, улирлын маркетингийн стратеги, нэгдсэн сурталчилгаа, идэвхжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх; • Брэндийн стандарт, Brand Book болон олон нийтэд хүрэх бүх төрлийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангах; • Олон нийттэй харилцах бодлого, хэвлэл мэдээллийн харилцаа болон байгууллагын нэр хүндийн удирдлагыг хариуцах; • Хэвлэлийн мэдээ, ярилцлага, албан мэдэгдэл болон удирдлагын олон нийтэд хүргэх мэдээллийн агуулга, чанарыг хянах; • Нэр хүндэд нөлөөлөх эрсдэл, сөрөг мэдээлэл болон олон нийтийн хандлагыг хянаж, шаардлагатай хариу арга хэмжээ боловсруулах; • Хямралын үеийн харилцааны төлөвлөгөө, мэдээлэл түгээх зарчим болон холбогдох талуудын уялдаа холбоог удирдах; • Хэрэглэгч, зах зээл, өрсөлдөгч болон хэвлэл мэдээллийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийж удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах; • Дижитал суваг, сошиал медиа, контент болон бүтээлч ажлын стратеги, стандартыг удирдах; • Маркетинг, сурталчилгаа, хэвлэл мэдээлэл болон үйлдвэрлэлийн төсөв, үр өгөөжийг хянах; • Агентлаг, хэвлэл мэдээлэл, судалгаа болон бусад хамтрагч байгууллагын гүйцэтгэлийг удирдах; • Брэнд маркетинг, олон нийттэй харилцах багийн KPI, гүйцэтгэл, хөгжүүлэлт болон залгамж халааг удирдах; • AI болон өгөгдлийн шинжилгээг ашиглан хэрэглэгчийн хандлага, медиа мэдээлэл, кампанит ажлын үр дүн болон нэр хүндийн эрсдэлийг шинжлэх; • Давтагддаг судалгаа, тайлан, медиа хяналт болон контентын ажлын урсгалыг автоматжуулах боломжийг тодорхойлох.

Шалгуур

• Маркетинг, бизнесийн удирдлага, олон нийттэй харилцах, сэтгүүл зүй, харилцаа холбоо болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Брэнд маркетинг, маркетингийн харилцаа, олон нийттэй харилцах эсвэл байгууллагын харилцааны чиглэлээр ахисан түвшний туршлагатай; • Баг, газар эсвэл чиг үүрэг удирдаж байсан туршлагатай; • Брэндийн стратеги болон томоохон маркетингийн кампанит ажил удирдаж байсан туршлагатай; • Хэвлэл мэдээлэл болон байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудлыг удирдан ажиллах чадвартай; • Маркетингийн төсөв, үр өгөөж болон гүйцэтгэлийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх чадвартай; • Удирдлагын түвшинд илтгэх, танилцуулах, хэлэлцээр хийх болон нөлөөлөх өндөр ур чадвартай; • Хэрэглэгч, зах зээл болон өгөгдөлд үндэслэн шийдвэр гаргах аналитик чадвартай; • Баг удирдах, хөгжүүлэх, гүйцэтгэлд чиглүүлэх манлайлах ур чадвартай; • AI болон дижитал хэрэгслийг маркетинг, судалгаа, мэдээлэл боловсруулах ажилд ашиглах чадвартай; • Англи хэл дээр мэргэжлийн материал судлах, харилцах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

• ✅ Нэмэгдэл хангамж: Шатахуун+Утасны төлбөр+Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт+тав тухтай ажлын орчин • Ажайл сэтгэлгээтэй, гал эрмэлзлэлтэй, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна ⁉️Зөвхөн анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой ажлын 10 хоногийн дотор холбогдож ярилцлагын товыг мэдэгдэнэ.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Манлайлал
Стратегич сэтгэлгээ
Брэнд хөгжүүлэлт

Удирдах баг

Хуншагай Батболд

Хуншагай Батболд

Гүйцэтгэх захирал

Байгууллагын тухай

Давуу тал

Унааны хөнгөлөлт
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Дотоод номын сан
Чөлөөт хувцаслалт
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Ажилд орох үеийн бэлэг
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт