• Хариуцсан брэндийн борлуулалтын төлөвлөгөө, стратеги, хэрэгжилтийг удирдаж, борлуулалтын зорилтот гүйцэтгэлийг хангах.
• Борлуулалт, зах зээлийн эрэлт, улирлын нөлөөлөлд үндэслэн барааны эрэлт, нөөц, захиалга, татан авалтыг төлөвлөж, нөөцийн зохистой түвшин, эргэлтийг хангах.
• Одоо байгаа борлуулалтын сувгийн гүйцэтгэлийг сайжруулж, B2B, corporate, project sales болон шинэ борлуулалтын суваг, түншлэлийг хөгжүүлэх.
• Дэлгүүрийн супервайзор, худалдааны зөвлөхүүдтэй хамтран бүтээгдэхүүний мэдлэг, борлуулалтын арга техник, up-sell, cross-sell, product push чиглэлээр сургалт, дэмжлэг үзүүлэх.
• Маркетингийн багтай хамтран хариуцсан брэндийн идэвхжүүлэлт, кампанит ажил, promotion, showroom activation-ийг төлөвлөж хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих.
• Борлуулалт, нөөц, сувгийн хөгжил болон брэндийн гүйцэтгэлд тогтмол шинжилгээ хийж, долоо хоног, сар, улирлын тайлан боловсруулан удирдлагад тайлагнах
• Бизнесийн удирдлага, худалдаа, маркетинг, менежмент, олон улсын худалдаа болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Борлуулалт, брэнд/бүтээгдэхүүний удирдлага, retail, B2B, trading чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Борлуулалтын төлөвлөлт, сувгийн хөгжил, хэлэлцээр хийх, demand forecasting, бараа нөөцийн шинжилгээ хийх чадвартай.
• Борлуулалтын гүйцэтгэл, KPI болон тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шийдэл боловсруулах чадвартай.
• Харилцаа, хэлэлцээр, зохион байгуулалт, асуудал шийдвэрлэх болон бусад багтай хамтран ажиллах чадвар сайтай.
• MS Office / Google Workspace, CRM болон AI хэрэгслүүдийг ажилдаа ашиглах чадвартай.