Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг|
1 цагийн өмнө

Брэнд Менежер
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Брэндийн стратеги, төлөвлөлт: Брэндийн урт болон дунд хугацааны стратеги, маркетингийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг удирдах.
• Зах зээлийн судалгаа, шинжилгээ: Зорилтот хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх.
• Кампанит ажил, идэвхжүүлэлт: Брэндийг таниулах, борлуулалтыг дэмжих дижитал болон уламжлалт маркетингийн бүтээлч кампанит ажлуудыг санаачлах, төсөв зохиох, үр дүнг (ROI, Engagement) хэмжих.
• Брэндийн стандарт, өнгө төрх: Брэндийн удирдамж (Brand book, guideline)-ийн дагуу визуал болон агуулгын стандартыг сурталчилгааны бүх сувагт чанд мөрдүүлэх.
• Хамтын ажиллагаа: Дизайнер, контент бүтээгчид, агентлагууд болон борлуулалтын багтай уялдаа холбоотой ажиллах.
Шалгуур
Тавигдах шаардлага:
• Боловсрол: Маркетинг, Бизнесийн удирдлага, Харилцаа холбоо/Сэтгүүл зүй эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Ажлын туршлага: Брэнд менежер, Маркетингийн менежерээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
• Ур чадвар:
• Бүтээлч сэтгэлгээтэй, асуудлыг өөр өнцгөөс харж шийдэх чадвартай;
• Төсөл удирдах, зохион байгуулах болон төсөв төлөвлөх чадвартай;
• Дижитал маркетинг болон аналитик хэрэгслүүдийн талаар ойлголттой;
• Судалгааны өгөгдөл, дата дээр үндэслэн шийдвэр гаргах чадвартай.
• Хувийн зан чанар: Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах болон бусдыг манлайлах чадвартай, өсөж хөгжих тэмүүлэлтэй.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Стратегич сэтгэлгээ
Зах зээлийн судалгаа
Бүтээгдэхүүний менежмент
Удирдах баг


Болдхэт С
Үүсгэн байгуулагч
Байгууллагын тухай
Давуу тал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Ажилтны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
