• Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бизнесийн шаардлага, зорилгыг тодорхойлох
• Харилцагч болон дотоод нэгжүүдийн хэрэгцээг судалж, бизнесийн процессын шинжилгээ хийх
• Одоогийн үйл ажиллагааны үр ашиг, эрсдэл, сайжруулах боломжийг үнэлэх
• Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, системийн шаардлагыг боловсруулах
• Бизнесийн шаардлагыг техникийн багт ойлгомжтой байдлаар баримтжуулах
• Процессын зураглал, хэрэглээний тохиолдол болон шаардлагын баримт бичиг боловсруулах
• Систем хөгжүүлэлт, өөрчлөлтийн төслийн явцад холбогдох талуудтай хамтран ажиллах
• Туршилтын төлөвлөгөө, шалгуур боловсруулахад оролцож, үр дүнг баталгаажуулах
• Өгөгдөл болон тайлангийн шаардлагыг тодорхойлж, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг боловсруулах
• Хэрэгжүүлсэн шийдлийн үр дүнг хянаж, тасралтгүй сайжруулалтын санал гаргах
• Бизнесийн удирдлага, санхүү, мэдээллийн систем, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Бизнес шинжилгээ, процессын сайжруулалт эсвэл банк, санхүүгийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал
• Шаардлага тодорхойлох, баримтжуулах, процессын зураглал боловсруулах чадвартай
• Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон банкны үндсэн үйл ажиллагааны талаар ойлголттой
• Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай
• Excel болон бизнесийн шинжилгээний холбогдох хэрэгслүүдийг ашиглах чадвартай
• Төслийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцах, танилцуулах ур чадвартай
• Асуудлыг задлан шинжилж, шийдэл боловсруулах логик сэтгэлгээтэй
• Нягт нямбай, хариуцлагатай, бие даан болон багаар ажиллах чадвартай
• Хятад хэлний ахисан түвшиний мэдлэгтэй байх