• Бүтээгдэхүүний захиалга, төлөвлөлт болон нийлүүлэлтийг зохион байгуулах.
• Нийлүүлэгч болон харилцагчтай гэрээ байгуулах үйл ажиллагаанд оролцох, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.
• Салбар нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, борлуулалтын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх.
• Эргэлтийн бараа, борлуулалтын хурд болон барааны эргэцийг хянах.
• Бараа бүтээгдэхүүний татан авалтыг төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах.
• Бараа бүтээгдэхүүний нөөцийн түвшинг тогтмол хянаж, илүүдэл болон хомсдолоос сэргийлэх.
• Борлуулалтын мэдээлэлд үндэслэн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээг тодорхойлох.
• Зах зээлийн судалгаа хийж, хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг судлах.
• Зах зээл болон борлуулалтын судалгааны үр дүнг нэгтгэн тайлан, санал дүгнэлт боловсруулах.
• Бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, нөөцийн үр ашигтай менежментийг хангах санал, төлөвлөгөө боловсруулах.
• Удирдлагад бүтээгдэхүүн, борлуулалт, нөөц, зах зээлийн судалгааны талаар тогтмол тайлагнах.
• Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, эдийн засагийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой.
• Бүтээгдэхүүн төлөвлөлт, борлуулалт, худалдаа, худалдан авалт, импорт болон нийлүүлэлтийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
• Гадаад, дотоодын харилцагч, нийлүүлэгч, бизнесийн төлөөлөгчтэй ажиллах харилцааны өндөр ур чадвартай.
• Уулзалт, хэлэлцээр, бизнесийн харилцааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах чадвартай.
• Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай.
• Англи болон Хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй,
• Асуудлыг бие даан шийдвэрлэх, санаачилга гаргах чадвартай.
• Шинэ хүн, шинэ орчинд хурдан дасан зохицож, олон талын хүмүүстэй үр дүнтэй харилцах чадвартай.
• Гадаад, дотоодын төлөөлөгч, харилцагчийг хүлээн авч уулзалт хийхэд зохистой бизнесийн ёс зүй, харилцааны соёлтой.
Манай байгууллагыг сонгох шалтгаан:
• Уян хатан ажлын цагийн зохицуулалт
• Эрүүл мэндийн даатгал болон Амь насны даатгал
• Орон сууцны дэмжлэг хөтөлбөр- Орон сууцны хөнгөлөлттэй зээл
• Боловсролын дэмжлэг хөтөлбөр-100% хүртэлх магистр, докторын сургалтын тэтгэлэг
• Гэр бүлээрээ эрүүл агаарт хөтөлбөр- Бүрэн тохижилттой таун хаус зуслангийн байранд гэр бүлтэйгээ байрлах
• Технологитой өдөр бүр өсөх боломжийг бид олгоно.