Cfa (Chartered Financial Analyst / Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээч)
Бүтэн цагийн
7,000,000₮ - 7,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Хувьцаа, бонд, дериватив, үл хөдлөх хөрөнгө гэх мэт хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд нарийвчилсан судалгаа, үнэлгээ (Valuation) хийх.
• Макро ба микро эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн чиглэл хандлагад шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын зөвлөмж бэлтгэх.
• Санхүүгийн загварчлал (Financial Modeling) болон таамаглал боловсруулах.
• Хөрөнгө оруулалтын багцын стратеги боловсруулах, хөрөнгийн хуваарилалт (Asset Allocation) хийх.
• Багцын өгөөж болон эрсдэлийг тогтмол хянаж, зах зээлийн савлагаатай уялдуулан багцын бүтэцэд өөрчлөлт (Rebalancing) хийх.
• Хөрөнгө оруулалтын багц болон компанийн санхүүгийн эрсдэлийг (зах зээлийн, зээлийн, хөрвөх чадварын г.м) тодорхойлж, эрсдэлийг бууруулах хэрэгслүүдийг (Hedging) ашиглах.
Шалгуур
• Санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засаг, тооцооллын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• CFA Institute-ийн 3 түвшний шалгалтыг бүрэн давсан (CFA Charterholder).
• Санхүүгийн салбарт) хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах түвшний туршлагатай байх.
• Санхүүгийн тайлангийн шинжилгээ (FRA), корпорацийн санхүү, капиталын зах зээлийн гүнзгий мэдлэгтэй.
• Quantitative analysis (Тоон шинжилгээ) болон дата дээр ажиллаж, загварчлах чадвартай.
• Англи хэлний академик болон мэргэжлийн өндөр түвшний мэдлэгтэй
Шаардлагатай ур чадвар
Цагийн менежмент
Аналитик сэтгэлгээ
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх
Ёс зүйн зарчим баримтлах чадвар
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Microsoft Excel
Microsoft Power BI
Төсөв ба санхүүгийн төлөвлөлт
Бизнесийн санхүүгийн мэдлэг
Өгөгдлийн шинжилгээ хийх
Өгөгдлийн шинжилгээ
Санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн загварчлал
Санхүүгийн тайлагнал
Хөрөнгө оруулалтын шинжилгээ
Тооцоолол хийх чадвар
Тайлан боловсруулах
Тайлан бэлтгэх
Эрсдэлийн үнэлгээ
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Амттан, уух зүйлс
