Бүх ажлын зар

Чанар Удирдлагын Менежер

Бүтэн цагийнОффис

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот2 CV илгээсэн47 өдрийн өмнө|Хугацаа дууссан

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнтэй зохион байгуулах; • Компанийн стратеги, жилийн болон богино хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах; • Хэлтэс, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих; • Байгууллагын үйл ажиллагааны KPI, гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлж, үр дүнг тогтмол үнэлэх; • Үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх; • Чанарын бодлого, стандарт, дотоод журмын хэрэгжилтийг хангаж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах; • ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай сайжруулалтыг хэрэгжүүлэх; • Дотоод хяналт, аудит зохион байгуулж, илэрсэн үл тохирол, зөрчлийг арилгах, залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх; • Үйл ажиллагааны эрсдэл, асуудлыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах; • Харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудтай мэргэжлийн түвшинд харилцаж, компанийн нэрийн өмнөөс төлөөлөх; • Үйл ажиллагаа, чанар, KPI болон гүйцэтгэлийн тайлан, дүн шинжилгээг нэгтгэн удирдлагад танилцуулах; • Байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх, тасралтгүй сайжруулалтын үйл явцыг удирдан хэрэгжүүлэх.

Шалгуур

• Бизнесийн удирдлага, менежмент, чанарын удирдлага, инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай; • ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байсан туршлагатай; • Байгууллагын үйл ажиллагаа, бизнесийн процессын уялдаа холбоог системтэйгээр зохион байгуулж ажиллах; • KPI болон гүйцэтгэлийн үзүүлэлт боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх, үр дүнд дүн шинжилгээ хийх; • Дотоод хяналт, аудит зохион байгуулах, илэрсэн үл тохирол, зөрчлийг арилгах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх; • Эрсдэл, асуудлыг тодорхойлон, шалтгааныг тогтоож, урьдчилан сэргийлэх болон залруулах арга хэмжээ авах; • Удирдлага болон ажилтнуудтай үр дүнтэй харилцах, багийг чиглүүлэн ажиллуулах, манлайлах; • Тайлан, танилцуулга, дүн шинжилгээг мэргэжлийн түвшинд боловсруулах, танилцуулах; • MS Office программуудыг ахисан түвшинд ашигладаг байх; • Олон ажил, үүргийг зэрэг төлөвлөж, эрэмбэлэн зохион байгуулах, шийдвэр гаргах болон хариуцлага хүлээх хандлагатай..

Нэмэлт мэдээлэл

Шаардлагатай ур чадвар

Манлайлал ба удирдлага
Дотоод аудит болон чанарын хяналт
Чанарын менежмент
Чанарын удирдлагын тогтолцоо (ISO, Six Sigma)
Тайлан бичих, дүн шинжилгээ хийх
Асуудлыг өргөн хүрээтэй харж шийдвэр гаргах чадвар

Байгууллагын тухай

Давуу тал

Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал