Барилгын инженер

Бүтэн цагийн

4,500,000₮ - 5,000,000₮

Өмнөговь аймаг28 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавих • Хугацаа, төсөв, нөөцийн зохицуулалтыг хариуцах • Зураг төсөв, техникийн баримт бичиг боловсруулах, талбай дээр ажлыг удирдан зохион байгуулах, инженер техникийн шийдэл боловсруулах • Барилгын явц, чанар, аюулгүй байдлыг хянах • Төсөлд оролцогчидтой хамтран ажиллах, мэдээлэл солилцох • Барилгын дүрэм, стандарт, техникийн шаардлагыг мөрдөх • Гүйцэтгэгч, захиалагчтай харилцах, тайлагнах • Төсөлд гарсан асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх

Шалгуур

• Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай • Барилгын норм, дүрэм, стандартын талаарх мэдлэгтэй • AutoCad, MS office зэрэг программ ашиглах чадвартай • Хариуцлагатай, асуудал шийдвэрлэх, зохион байгуулах өндөр ур чадвартай • Байрлаж ажиллах боломжтой байх

Нэмэлт мэдээлэл

Манай компанийн онцлог: • Төслийн удирдлага PMBOK стандарт • Олон улсын чанарын менежментийн тогтолцоо • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт • Хүний нөөцийн эрүүл бодлого Манай хамт олны онцлог: • Номын хорхойтон • Аялалд дурлагч • Кофены мангас • Тасралтгүй хөгжигч • Асуудал шийдэгч • Шинийг санаачлагч

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Харилцааны чадвар
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар
Ёс зүйтэй, хариуцлагатай
Зохион байгуулах ур чадвар
Барилгын стандарт
Төслийн менежмент
Барилгын дүрэм, журам

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Тав тухтай ажлын орчин