Барилгын инженер
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, норм, дүрэм, стандартын дагуу зохион байгуулах;
• Барилгын ажлын өдөр тутмын үйл ажиллагаа болон ажлын төлөвлөгөө, графикийн хэрэгжилтэд хяналт тавих;
• Ажлын технологийн дараалал, чанар, гүйцэтгэлд мэргэжлийн хяналт хийх;
• Туслан гүйцэтгэгч байгууллага, бригад болон ажилчдын ажлыг уялдуулан зохион байгуулах;
• Барилгын зураг төсөл, ажлын зураг болон техникийн баримт бичгийг уншиж, хэрэгжилтийг хангах;
• Материал, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тодорхойлж, ашиглалтад хяналт тавих;
• Гүйцэтгэлийн акт, далд ажлын акт болон холбогдох техникийн баримт бичгийг бүрдүүлэх;
• Ажлын явцад гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, шаардлагатай санал, шийдлийг удирдлагад танилцуулах;
• Барилга угсралтын ажлын чанар болон ХАБЭА-н шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих;
• Өдөр тутмын болон долоо хоног, сарын ажлын тайлан, мэдээлэл боловсруулах;
• Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.
Шалгуур
• Иргэний ба үйлдвэрийн барилга, Барилгын инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Барилга угсралтын компанид талбайн инженерээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
• Барилга угсралтын ажлын технологи, үе шат, дарааллын талаар сайн мэдлэгтэй;
• Барилгын зураг төсөл, ажлын зураг уншиж, тайлбарлах чадвартай;
• Барилгын норм, дүрэм, стандарт болон техникийн шаардлагын талаар мэдлэгтэй;
• Барилгын ажлын чанарын хяналт болон гүйцэтгэлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
• Туслан гүйцэтгэгч, бригад, ажилчдын ажлыг зохион байгуулах, уялдуулах чадвартай;
• AutoCAD, MS Office болон инженерийн өдөр тутмын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
• Асуудал шийдвэрлэх, төлөвлөх, тайлагнах чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай;
• Барилгын талбайд тогтвор суурьшилтай ажиллах боломжтой.
Нэмэлт мэдээлэл
• Орон сууц, үйлчилгээний болон өндөр барилгын төсөл дээр ажиллаж байсан;
• Барилгын бүтээц, төмөр бетон хийцийн ажилд туршлагатай;
• Туслан гүйцэтгэгч болон олон бригадын ажлыг зохион байгуулж байсан;
• Мэргэшсэн инженерийн зэрэг, холбогдох сертификаттай бол давуу тал болно
Шаардлагатай ур чадвар
Дасан зохицох
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Барилгын инженерчлэл
Талбайн шинжилгээ
Бүтээц, хийцийн зураг төсөл
