Барилгын инженер
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Иргэний болон үйлдвэрийн барилгын төслийн зураг төсөл, техникийн баримт бичгийг судлах, хэрэгжилтэд хяналт тавих
• Барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, норм, стандарт, технологийн шаардлагын дагуу зохион байгуулах, хяналт тавих
• Барилгын ажлын явц, чанар, технологийн горимд өдөр тутмын хяналт тавих
• Талбайн инженер, туслан гүйцэтгэгч болон бусад оролцогч талуудын ажлыг уялдуулан зохион байгуулах
• Барилгын ажлын тооцоо, төсөв, материалын хэрэгцээ, ажлын хэмжээг хянах, тооцоолох
• Барилгын материал, тоног төхөөрөмжийн чанар, стандарт, техникийн үзүүлэлтийг шалгах
• Гүйцэтгэсэн ажлын актад хяналт тавих, ажлын гүйцэтгэл болон тайлан мэдээ боловсруулах
• Төслийн хугацаа, төсөв, чанарын төлөвлөгөөг мөрдүүлэх, гарч болзошгүй эрсдэл, зөрчлийг тухай бүр шийдвэрлэх
• Барилгын талбайд ХАБЭА болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах
• Захиалагч, зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч болон төрийн холбогдох байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллах
• Барилга угсралтын явцад гарсан техникийн асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх санал боловсруулах
• Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэх, зохион байгуулах
• Компанийн хэрэгжүүлж буй үйлдвэрийн барилгын төсөл болон бусад барилгын төслүүдэд инженерийн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
Шалгуур
• Иргэний болон үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
• Барилгын норм, дүрэм, стандартын мэдлэгтэй
• AutoCAD болон холбогдох инженерийн программ дээр ажиллах чадвартай
• Барилгын зураг төсөл унших, ажлын тоо хэмжээ тооцох чадвартай
• Барилгын ажлын явцад хяналт тавих, зохион байгуулах чадвартай
• Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай
• Барилгын талбайд ажиллах боломжтой
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
AutoCAD
Барилгын дүрмийн мэдлэг
Барилгын инженерчлэл
Тайлан боловсруулах
Бүтээц, хийцийн зураг төсөл
