Барилгын инженер
Бүтэн цагийн
5,500,000₮ - 6,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Компаниас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн барилга байгууламж, инженерчлэл, зураг төсөл, тендерийн баримт бичиг, техникийн шаардлага, ажлын даалгаварт мэргэжлийн санал боловсруулах, гэрээт ажилд захиалагчийн хяналтыг холбогдох норм, дүрэм, стандартад нийцүүлэн тавих төслийн болон мэргэжлийн чиг үүргийн хүрээнд үзлэг, судалгаа хийж, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах
Шалгуур
- Барилгын инженер /иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, барилгын менежмент/ инженерийн дэд бүтэц эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх,
- Барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын технологи, чанарын хяналт, Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны (FIDIC) загвар гэрээ, олон улсын төсөл, нисэх буудлын дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн бол давуу талтай,
- Багаар болон бие даан ажиллах, суралцах чадвартай, санаачилгатай, хичээл зүтгэлтэй байх;
- Монгол, англи хэл бичгийн зөв бичих дүрэм, албан хэрэг хөтлөлт, техникийн болон хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвартай;
- Барилгын зураг төсөл, бүтээцийн зураг, ажлын зураг, тоо хэмжээний түүвэр, техникийн тодорхойлолт, барилга угсралтын аргачлал, чанарын хяналт, материалын сорилт, FAT, гүйцэтгэлийн зураг хянах чадвартай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, олон улсын зөвлөх, гүйцэтгэгчтэй мэргэжлийн түвшинд харилцах чадвартай. Мөн Япон хэлтэй бол давуу тал болно;
- Мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, төсөл, тендер, гэрээ, техникийн баримт бичгийн нууцлалыг хадгалах өндөр хариуцлагатай байх.
Нэмэлт мэдээлэл
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет (хамгийн сүүлийн батлагдсан маягт);
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Боловсролын гэрчилгээ, Бакалаврын диплом, мэргэшүүлэх болон бусад сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар,
4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
5. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
6. Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
Материал хүлээн авах хугацаа, хэлбэр:
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг хүртэл.
Зөвхөн анхан шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчидтэй холбогдож, ярилцлагад урина.
И-мэйл: []
Утас: 7511-4323
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Дасан зохицох
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Төслийн менежмент
Төслийн төлөвлөлт
Байгууллагын тухай

"Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал" ТӨХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 5 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Дотоод номын сан
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа