Барилгын инженер

Бүтэн цагийнОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Сэлэнгэ аймаг45 минутын өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Уурхайн талбай, Улаанбаатар дахь оффис болон ложистикийн компанийн барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, өргөтгөл, шинэчлэл болон барилга угсралтын ажилыг мэргэжлийн түвшинд төлөвлөх, зохион байгуулах. • Барилга байгууламжийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын нөхцөлд үзлэг, үнэлгээ хийж, шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. • Барилгын зураг төсөл, техникийн шийдэл, ажлын тоо хэмжээ, төсөв болон техникийн баримт бичгийг боловсруулах, хянах. • Гэрээт гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчийн гүйцэтгэж буй барилга угсралт, засвар үйлчилгээний ажлын явц, чанар, стандартын хэрэгжилтэд техникийн хяналт тавих. • Барилгын ажилтай холбоотой төсөв, зардал, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, зардлын үр ашигтай байдлыг хангах. • Барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт болон компанийн дотоод шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх. • Хэрэгжүүлж буй барилгын ажлын явц, гүйцэтгэл, чанарын талаар тайлан, дүгнэлт гаргаж, шаардлагатай санал, шийдвэрийн төслийг удирдлагад танилцуулах. • Барилга байгууламжтай холбоотой төсөл, худалдан авалт, гэрээт ажлын техникийн тодорхойлолт боловсруулах болон үнэлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх. • Барилга байгууламжийн засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг урт болон богино хугацаанд төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах.

Шалгуур

• Барилгын инженер, барилгын инженерчлэл болон холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. • Барилгын салбарын холбогдох мэргэшлийн гэрчилгээтэй байхыг давуу талд тооцно. • Монгол Улсын барилгын норм, дүрэм, стандарт болон холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэгтэй байх. • Барилгын салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх. • Барилга угсралт, засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэл болон барилгын техникийн хяналтын чиглэлээр ажилласан туршлагатай байх. • Барилгын зураг төсөл, ажлын тоо хэмжээ, төсөв болон гүйцэтгэлийн баримт бичигтэй ажиллаж байсан туршлагатай байх. • Барилгын зураг төсөл, ажлын зураг, техникийн баримт бичгийг уншиж, дүн шинжилгээ хийх чадвартай байх. • Барилгын ажлын тоо хэмжээ, материалын хэрэгцээ болон төсөв, зардлын тооцоо хийх чадвартай байх. • Барилга угсралт, засвар үйлчилгээний ажлын чанар, технологийн хэрэгжилтэд техникийн хяналт тавих чадвартай байх. • Гүйцэтгэгч байгууллагын ажлын явц, гүйцэтгэл, чанар болон гэрээний хэрэгжилтийг хянах чадвартай байх. • AutoCAD болон MS Office программуудыг ажлын түвшинд ашиглах чадвартай байх. • Ажлын төлөвлөгөө, тайлан, техникийн тодорхойлолт, акт болон холбогдох баримт бичгийг боловсруулах чадвартай. • Асуудлыг тодорхойлж, техникийн үндэслэлтэй шийдэл боловсруулах чадвартай. • Төлөвлөх, зохион байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих чадвартай. • Хариуцлагатай, нягт нямбай, санаачилгатай ажиллах. • Гэрээт байгууллага, ханган нийлүүлэгч болон компанийн холбогдох нэгжүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх. • Олон барилгын зэрэг хэрэгжиж буй ажлыг уялдуулан зохион байгуулах чадвартай байх. • Уурхайн талбайд ажиллах болон шаардлагатай тохиолдолд томилолтоор ажиллах боломжтой байх.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Дасан зохицох
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Барилгын дүрмийн мэдлэг
Барилгын инженерчлэл

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллага доторх фитнесс заал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин