Бүх ажлын зар

Барилгын инженер

Ээлжийн ажилОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот21 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Уурхайн барилга байгууламж, зам, талбай, суурь, шугам сүлжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах. • Ажлын зураг, төсөв, техникийн нөхцөл болон холбогдох норм, стандартын дагуу ажлыг гүйцэтгүүлэх. • Талбайн өдөр тутмын ажлыг удирдаж, ажиллах хүч, техник, материалын ашиглалтыг зохицуулах. • Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн ажлын явц, чанар, хугацаанд хяналт тавих. • Ажлын хэмжээ, материалын зарцуулалт, гүйцэтгэлийн хэмжилт тооцоог шалгах. • Ажлын явцын тайлан, акт, тэмдэглэл болон гүйцэтгэлийн баримт бичгийг бүрдүүлэх. • Зураг төсөл, техникийн шийдэлтэй холбоотой зөрүү, эрсдэлийг илрүүлж, холбогдох нэгжид мэдээлэх. • ХАБЭА-н дүрэм, уурхайн дотоод журам, байгаль орчны шаардлагыг мөрдүүлэх. • Талбайн үзлэг, чанарын шалгалт, хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцох. • Материал, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тодорхойлж, захиалга болон татан авалтыг холбогдох нэгжтэй уялдуулах.

Шалгуур

• Барилгын инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой. • Барилга угсралт, дэд бүтэц эсвэл уул уурхайн салбарт ажилласан туршлагатай бол давуу талтай. • Барилгын зураг унших, ажлын тоо хэмжээ болон гүйцэтгэлийн тооцоо хийх чадвартай. • Барилгын норм, дүрэм, стандарт болон чанарын хяналтын үндсэн мэдлэгтэй. • AutoCAD болон MS Office программууд ашиглах чадвартай; төсөв, төлөвлөлтийн программын мэдлэгтэй бол давуу тал болно. • Талбайн зохион байгуулалт, ажил удирдах, асуудал шийдвэрлэх чадвартай. • Харилцааны соёлтой, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай. • Хөдөө орон нутагт ростероор ажиллах боломжтой. • ХАБЭА-н шаардлагыг чанд мөрдөх, уурхайд ажиллах эрүүл мэндийн шаардлага хангасан байх.

Нэмэлт мэдээлэл

14/14 ростроор ажиллах боломжтой байх

Шаардлагатай ур чадвар

AutoCAD
Барилгын инженерчлэл
Барилгын менежмент
Төслийн төлөвлөлт
Талбайн шинжилгээ
Бүтээц, хийцийн зураг төсөл

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа