• Зураг төсөл боловсруулах шатанд оролцож, техникийн шаардлага, нөхцөлийг тодорхойлох
• Барилгын талбай дээрх өдөр тутмын ажлыг зохион байгуулж, хяналт тавих
• Ажлын гүйцэтгэлийг зураг төсөл, стандартад нийцүүлэн хянах
• Материал, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тооцоолж, захиалга гаргах
• Ажлын явцын тайланг удирдлага болон төслийн багт тогтмол мэдээлэх
• Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагыг хангуулах
• Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, ажлын процессыг эхнээс нь удирдан зохион байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих
• Барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж, бүрдүүлэх материалыг бэлтгэх
• Барилга угсралтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Барилгын талбайн инженерээр ажилласан 3-с доошгүй жилийн туршлагатай байх
• Захиалагчийн хүсэлтийн дагуу ажлын даалгавар боловсруулах
• Барилга архитектур, бүтэц, сантехник, цахилгаан, салхивч зэрэг бүх инженерчлэлийн зураг төслийг уншиж, зөрчил ба алдааг угсралтын өмнө илрүүлэх чадвартай байх
• Зураг төсөл боловсруулах шатнаас эхлээд барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх ажлын бүх процессыг гүйцэтгэгч талтай хамтран удирдан зохион байгуулж байсан туршлагатай байх
• Барилгын норматив баримт бичиг (БНБД), стандарт (MNS), барилгын тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБЭА) журмуудыг чанд мөрдүүлж чаддаг байх
• Ажлын зураг, төсөв, графиктай ажиллах чадвартай байх
• AutoCAD, MS Project зэрэг программ дээр ажиллах чадвартай байх
• Багаар ажиллах, зохион байгуулах чадвартай, хариуцлагатай байх
• Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрддөг байх
• Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарт шаардлага тулгаж, стандартын бус ажлыг зогсоож, дахин хийлгэх хатуу зарчимч чанартай байх