Барилгын захиалагчийн хяналтын инженер

Түр ажил

6,000,000₮ - 6,500,000₮

Улаанбаатар хот2 CV илгээсэн6 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Барилгын суурийн ажлын гүйцэтгэлд захиалагчийн зүгээс өдөр тутмын хяналт тавих; • Суурийн ухалт, хөрс бэлтгэл, хэв хашмал, бетон цутгалтын ажлыг зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг шалгах; • Гүйцэтгэгчийн ажлын чанар, технологийн дараалал, ашиглаж буй материалд хяналт тавих; • Илэрсэн зөрчил, доголдлыг баримтжуулж, арилгуулах шаардлага тавьж хэрэгжилтийг хянах; • Гүйцэтгэсэн ажлын акт, далд ажлын акт болон холбогдох баримт бичгийг хянаж баталгаажуулахад оролцох; • Барилгын ажлын явц, чанар, тулгамдсан асуудлын талаар захиалагч талд тогтмол тайлагнах. • Гэрээтээр эсвэл байнгийн ажлын байраар хангах боломжтой. • Төслийн талбай дээр /Баянхонгор-Шинэжинст сум/ томилолтоор 14/14 ростероор ажиллах боломжтой байх

Шалгуур

• Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Барилга угсралт, ялангуяа суурь, бетон, төмөр бетон бүтээцийн ажлын мэдлэгтэй; • Барилгын зураг төсөл унших, ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавих чадвартай; • Хариуцлагатай, шаардлага тавьж ажиллах чадвартай.

Шаардлагатай ур чадвар

Хамтран ажиллах
Зохион байгуулах ур чадвар
Архитектурын зураг төсөл
Барилгын төсөв
Барилгын инженерчлэл
Барилгын стандарт

Байгууллагын тухай

Давуу тал

Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Байгууллагын эмч, сувилагч
Байгууллага доторх фитнесс заал
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа