• Барилгын суурийн ажлын гүйцэтгэлд захиалагчийн зүгээс өдөр тутмын хяналт тавих;
• Суурийн ухалт, хөрс бэлтгэл, хэв хашмал, бетон цутгалтын ажлыг зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг шалгах;
• Гүйцэтгэгчийн ажлын чанар, технологийн дараалал, ашиглаж буй материалд хяналт тавих;
• Илэрсэн зөрчил, доголдлыг баримтжуулж, арилгуулах шаардлага тавьж хэрэгжилтийг хянах;
• Гүйцэтгэсэн ажлын акт, далд ажлын акт болон холбогдох баримт бичгийг хянаж баталгаажуулахад оролцох;
• Барилгын ажлын явц, чанар, тулгамдсан асуудлын талаар захиалагч талд тогтмол тайлагнах.
• Гэрээтээр эсвэл байнгийн ажлын байраар хангах боломжтой.
• Төслийн талбай дээр /Баянхонгор-Шинэжинст сум/ томилолтоор 14/14 ростероор ажиллах боломжтой байх
• Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Барилга угсралт, ялангуяа суурь, бетон, төмөр бетон бүтээцийн ажлын мэдлэгтэй;
• Барилгын зураг төсөл унших, ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавих чадвартай;
• Хариуцлагатай, шаардлага тавьж ажиллах чадвартай.