• Клауд архитектур: Группийн архитектурын стандарт, бизнесийн шаардлагад нийцсэн, аюулгүй, өргөтгөх боломжтой, доголдлыг тэсвэрлэх чадвартай AWS болон Hybrid Клауд шийдлийн архитектурыг боловсруулах;
• Клауд орчинд шилжүүлэлт ба шинэчлэл: Одоо ашиглаж буй дэд бүтцийг үнэлэх, шилжүүлэлтийн стратегийг тодорхойлох, хэрэглээний систем болон дэд бүтцийн шинэчлэлийн техникийн төлөвлөлтийг удирдах;
• Дэд бүтэц ба аюулгүй байдал: Клауд сүлжээ, хэрэглэгчийн таних мэдээллийн удирдлагын системийн интеграцчилал, хандалтын хяналт, мониторинг, нөөцлөлт, гамшгийн дараах сэргээн босголт болон өндөр хүртээмжтэй ажиллагааны шийдлийг боловсруулах;
• Клауд инженерчлэл ба автоматжуулалт: Инженерчлэл болон DevOps багуудтай хамтран дэд бүтцийг кодоор удирдах (IaC), тасралтгүй интеграцчилал ба хүргэлт/нэвтрүүлэлт (CI/CD), контейнер технологи болон дэд бүтцийн автоматжуулалтыг хэрэгжүүлэх;
• Клауд үйлчилгээний зардлын оновчлол: Клауд үйлчилгээний зардлыг ил тод хянах, удирдах, оновчлох арга ажиллагааг бүрдүүлэх, хүчин чадлыг төлөвлөх, нөөцийн ашиглалтыг сайжруулах;
• Клауд шийдлийн загвар ба баримтжуулалт: Байгууллагын архитекторын тогтоосон Группийн архитектурын стандартад нийцүүлэн клауд орчны жишиг архитектур, баримт бичгийг боловсруулах, томоохон клауд шийдлийн загварыг байгууллагын архитектурын хяналтад оруулах, хэрэгжүүлэлтийн багуудыг чиглүүлэх;
• Технологийн хэрэгжилтийг дэмжих: Байгууллагын хэрэглээний систем, өгөгдлийн инженерчлэл, аналитик болон хиймэл оюун ухааны санаачилгуудад шаардлагатай клауд дэд бүтцийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх;
• Мэдээллийн технологи, компьютерын ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй эсхүл түүнтэй дүйцэхүйц холбогдох ажлын туршлагатай;
• Дэд бүтэц, системийн инженерчлэл, үүлэн технологи эсвэл DevOps чиглэлээр 5-аас доошгүй жил, үүнээс клауд шийдлийн архитектур боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
• Түгээмэл хэрэглэгддэг үүлэн платформын аль нэг дээр (AWS, Azure эсвэл GCP) бодит ашиглалтын систем, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулж, нэвтрүүлэн удирдаж байсан практик туршлагатай, AWS, түүний дотор VPC, EC2, IAM, S3, RDS зэрэг үндсэн үйлчилгээнүүдтэй ажилласан туршлага нь онцгой давуу тал болно.
• Клауд сүлжээ, аюулгүй байдал, хэрэглэгчийн таних мэдээлэл ба хандалтын удирдлага (IAM), Linux/Windows дэд бүтэц, өндөр хүртээмжтэй ажиллагаа, нөөцлөлт болон гамшгийн дараах сэргээн босголтын талаар гүнзгий ойлголттой;
• Terraform эсвэл түүнтэй төстэй IaC хэрэгсэл, CI/CD дамжлага болон контейнер технологитой ажилласан практик туршлагатай;
• Клауд архитектурын зарчим, зардлын оновчлол болон дэд бүтцийн мониторингийн талаар мэдлэг ойлголттой;
• Технологийн багууд, нийлүүлэгчид болон бизнесийн олон талт оролцогч талуудтай хамтран ажиллах чадвартай;
• Англи хэлийг албан хэрэгцээнд ашиглах чадвартай;
• AWS Solutions Architect эсвэл түүнтэй дүйцэх үүлэн технологийн сертификат болон Kubernetes-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.
• Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
• Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
• Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
• Хоол унааны хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгалд хамрагдах;
• 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;