Дархан Бизнес Төвийн Захирал

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот25 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Бизнес төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, бүртгэл, тайлагнал, дотоод хяналтыг зохион байгуулан удирдлагаар хангаж ажиллах; • Салбарын төлөвлөгөө, зээлийн багцын өсөлт, чанар, эргэн төлөлтөд хяналт тавьж, ашигт ажиллагааны зорилтыг ханган ажиллах; • Зээлийн үйл ажиллагаанд холбогдох хууль, журам, компанийн дотоод бодлогын хэрэгжилтийг хангах; • Шинэ харилцагч татах, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн зах зээлд бизнесийн шинэ боломжийг тодорхойлон хэрэгжүүлэх; • Салбарын бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцагчийн хэрэгцээнд судалгаа хийж, удирдлагад санал, дүгнэлт хүргүүлэх; • Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн түвшинг бууруулах, эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах; • Салбарын ажилтнуудын KPI, гүйцэтгэл, бүтээмжийг удирдах, сургаж хөгжүүлэх; • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

Шалгуур

• Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Банк, ББСБ, санхүүгийн байгууллагад 3-аас дээш жил ажилласан ба Удирдах албан тушаалд ажилласан туршлагатай; • Санхүүгийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвартай; • Бусдыг манлайлах, удирдан зохион байгуулах ур чадвартай; • Харилцааны өндөр соёлтой, нягт нямбай, хариуцлагатай; • Холбогдох хууль, журмын дагуу мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах;

Нэмэлт мэдээлэл

Хөнгөлөлт, хангамж: • Өрсөлдөхүйц цалин, хагас жилийн гүйцэтгэлийн урамшуулал; • Хувийн эрүүл мэндийн нэгдсэн даатгал; • Фитнес, гар утас, унаа зэрэг байгууллагын олон төрлийн хөнгөлөлт; • Мэргэжлийн болон ур чадварын сургалтуудад хамрагдах;

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Бизнесийн санхүүгийн мэдлэг
Өгөгдлийн шинжилгээ хийх
Тайлан бэлтгэх
Эрсдэлийн үнэлгээ

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Зайнаас ажиллах
Ажлын байрны сургалт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт