• Бизнесийн өгөгдлийн дүн шинжилгээ: Группийн салбар компаниуд болон бизнесийн нэгжүүдийн борлуулалт, маркетинг, үйл ажиллагааны датанд аналитик хийж, чиг хандлага, өсөлтийн боломжуудыг тодорхойлох.
• Тайлагнал: Удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай интерактив дашборд (Dashboard) болон аналитик тайланг боловсруулах, тогтмол шинэчлэх.
• Өгөгдлийн загварчлал: Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг оновчлох чиглэлээр дата загварчлал, таамаглал (predictive analysis) дэвшүүлж ажиллах.
• Дата интеграци ба чанар: Олон эх сурвалжаас өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, өгөгдлийн нэгдмэл байдал болон чанарыг хангаж ажиллах.
• Боловсрол: Бизнесийн дата аналитик, Мэдээллийн технологи, Статистик, Математик эсвэл Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Туршлага: Дата аналист, бизнесийн аналист эсвэл холбогдох чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
• Хувь хүний ур чадвар: Аналитик ба логик сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх ур чадвартай, багаар болон бие даан ажиллах чадвартай.