Дата аналист (Бизнес, бүтээгдэхүүний шинжилгээ)
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Бүтээгдэхүүн болон бизнесийн KPI, metric definition, удирдлагын dashboard, тайлагналыг боловсруулах
• Хэрэглэгчийн funnel, conversion, cohort, segment, retention болон хэрэглээний зан төлөвт шинжилгээ хийх
• Бүтээгдэхүүний борлуулалт, орлого, зардал, pricing, unit economics болон profitability-д шинжилгээ хийх
• Төлөвлөгөө, гүйцэтгэл болон өмнөх үеийн үзүүлэлтийг харьцуулж, өөрчлөлтийн шалтгааныг тодорхойлох
• Сар, улирлын бүтээгдэхүүний гүйцэтгэлийн review бэлтгэж, бизнесийн боломж, эрсдэл, хэрэгжүүлэх санал гаргах
• PO болон удирдлагын бизнесийн асуултыг хэмжигдэхүйц үзүүлэлт, analysis plan болгон тодорхойлох
• Шинэ бүтээгдэхүүн, нөхцөл болон өөрчлөлтийн үр нөлөөг датагаар хэмжиж, дүгнэлт гаргах
• Тайлангийн өгөгдлийн үнэн зөв, уялдаа, metric-ийн нэгдсэн ойлголтыг хангах
• Давтамжтай тайланг автоматжуулж, гар ажиллагаатай тайлан бэлтгэхээс илүү шинжилгээ, insight болон зөвлөмжид төвлөрөх
• Шаардлагатай өгөгдөл, data mart болон dashboard-ийн хэрэгцээг IT-Data Engineer-т тодорхойлж, баталгаажсан өгөгдөл дээр ажиллах
Шалгуур
• Статистик, эдийн засаг, санхүү, бизнесийн шинжилгээ, математик, мэдээллийн систем эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Дата шинжилгээ, BI, бизнес эсвэл бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 4-өөс дээш жил ажилласан; банк, ББСБ, финтек, зээл эсвэл бүтээгдэхүүний орчинд ажилласан туршлагатай.
• SQL ашиглан өгөгдөл боловсруулах, нэгтгэх, шалгах чадвар
• Excel-ийн ахисан түвшний мэдлэг, санхүүгийн болон бизнесийн тооцоолол хийх чадвар
• Power BI, Tableau эсвэл ижил төрлийн BI хэрэгслээр dashboard, тайлан боловсруулах чадвар
• Product KPI, funnel, conversion, cohort, segment, retention шинжилгээ хийх чадвар
• Орлого, зардал, pricing, unit economics болон profitability шинжлэх чадвар
• Metric тодорхойлох, өгөгдлийн чанар болон тайлангийн уялдааг шалгах чадвар
• Өгөгдлөөс бизнесийн дүгнэлт, хэрэгжихүйц санал боловсруулах чадвар
• Python болон статистикийн шинжилгээний мэдлэгтэй бол давуу тал болно
• Бизнесийн мэдрэмжтэй, аналитик болон системтэй сэтгэх чадвар
• Тоон үзүүлэлтийн өөрчлөлтийн шалтгааныг олж, ойлгомжтой тайлбарлах чадвар
• Удирдлагад товч, тодорхой дүгнэлт, insight танилцуулах чадвар
• PO, IT, эрсдэл, санхүү болон бусад нэгжтэй хамтран ажиллах чадвар
• Асуудлыг бие даан судалж, санаачилгатай ажиллах чадвар
• Өгөгдлийн үнэн зөв байдалд нягт нямбай хандах чадвар
• Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшинтэй; байгууллагын мэдээллийн нууцлал, өгөгдлийн засаглал болон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг мөрдөж ажиллах
Нэмэлт мэдээлэл
Хотын А бүсэд байрлах шинэ тохиолог оффис
Ажлын уян хатан цагийн систем
Ажилтны хөнгөлөлттэй зээлийн боломж
30 саяын хамгаалалттай ажилтны эрүүл мэндийн даатгалд даатгуулах
Байгууллагын дэргэдэх ажилтны хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн цэцэрлэгийн хөнгөлөлт
***Бид таны анкетын мэдээллийг зөвхөн байгууллагын сонгон шалгаруулалтад ашиглах бөгөөд хэрэв та зөвшөөрч байвал CV-ээ илгээнэ үү***
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Өгөгдлийн шинжилгээ хийх
Өгөгдлийн шинжилгээ
Өгөгдөл цуглуулах, боловсруулах
Өгөгдөл дүрслэх
Статистикийн шинжилгээ
Удирдах баг


Цогтгэрэл Ганбаатар
Гүйцэтгэх захирал
Байгууллагын тухай

Очир Ундраа ОМЗ ББСБ
Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл · 2 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Зайнаас ажиллах
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Сонирхлын клуб
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Ажилтны хүүхдийн цэцэрлэг
Ажилтны хөнгөлөлт
Гэрийн тэжээвэр амьтантай ажиллах боломжтой оффис
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг