• Байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан дотоод хяналт, шалгалтын жилийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангах;
• Байгууллага болон хэлтсүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, хууль журам болон тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тайлагнах;
• Санхүүгийн үйл ажиллагаа, архив, өргөдөл гомдол болон албан бичгийн шийдвэрлэлтэд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах;
• Зохицуулагч байгууллага, мэдээллийн аюулгүй байдлын болон бусад аудитын зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллах;
• Байгууллагын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн сайжруулах, хэлтсүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх;
• Компанийн дүрэм, дотоод журам, ёс зүйн дүрмийн дагуу ТУЗ-ийг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах.
• Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйн чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
• Дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ хийх, тайлан боловсруулах, тооцоолох болон төлөвлөх чадвартай;
• Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр соёлтой, бичиг баримт боловсруулах, илтгэн танилцуулах ур чадвартай;
• Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай;
• Ажил мэргэжлийн өндөр ёс зүйтэй, бие даан болон багаар ажиллах болон харилцааны соёлтой.
Бид танд юу санал болгох вэ?
• Ажлын уян хатан цаг: /08:00 - 10:00 - 17:00 - 19:00/;
• Ур чадвар гүйцэтгэлд суурилсан урамшуулал;
• Сар бүр 1 өдрийн цалинтай чөлөө болон төрсөн өдрийн цалинтай чөлөө;
• Санаачилгыг тань дэмждэг нээлттэй, эрч хүчтэй хамт олон.