📊 Байгууллагын бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаа, засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцад бодитой, хараат бус үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, сайжруулах зөвлөмж өгөх
• 📝 Дотоод аудитын ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах
• 📚 Дотоод журам, бодлого, стандартын хэрэгжилтэд хяналт тавих
• 🔍 Эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх
• 📊 Үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх санал, зөвлөмж боловсруулах
• 💼 Аудитын тайлан бэлтгэх, илэрсэн зөрчил дутагдлын арилгах арга хэмжээг авах
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Дотоод аудит, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, санхүү, комплаенс болон холбогдох чиглэлээр ажилласан туршлагатай;
- Дотоод аудитын олон улсын стандарт (IPPF) болон эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үндсэн зарчим, аргачлалын талаар мэдлэгтэй;
- СТОУС, НББОУС, COSO, ISO, COBIT зэрэг холбогдох стандарт, загваруудын талаар зохих мэдлэгтэй бол давуу тал болно;
- Англи хэлний A2 /Pre-Intermediate/ болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
- Шударга, ёс зүйтэй, хараат бус, бодитой хандлагаар ажиллах чадвартай;
- Анализ хийх, асуудлыг тодорхойлох, дүгнэлт гаргах болон тайлагнах чадвартай;
- Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх суралцах эрмэлзэлтэй;
- MS Office болон байгууллагын санхүү, мэдээллийн системүүдтэй ажиллах чадвартай.